Үйл явдал
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Он дуусахаас өмнө 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад орно
Есдүгээр сарын 01-ний энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хичээл, сургалттай танилцлаа. 147 дугаар сургуулийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан байна.
960 хүүхдийн суудалтай, 130 багш, ажилтантай энэ сургуульд 1135 хүүхэд суралцаж эхэллээ. Сургууль ашиглалтад орохоос өмнө хүүхдүүд Баянзүрх, Амгалан цогцолбор, 14, 44, 53, 92 дугаар сургуульд хуваагдан хичээллэдэг байжээ. Сургуулийн хамт олон КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжигч байрлуулж, нэг хүүхэд-нэг ширээ гэсэн зарчмаар хичээллэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт очлоо. Энэ цогцолбор 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр 1964 онд байгуулагдсан түүхтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, яслийн барилгыг өргөтгөхөд шаардагдах 5.3 тэрбум төгрөгийг 2018 онд шийдүүлснээр долоон жил гацаад байсан барилгын ажил үргэлжилж, өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад орсон байна. Эмчилгээний хэсэг, тосон бариа, ахуй болон хэл засал, сургалтын болон дасгал, хөдөлмөрийн танхим, спорт заал, усан бассейн, гал тогоо гээд олон улсын стандартад нийцсэн цогцолбортой болсноор тархины саажилттай болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдийг хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгджээ. Энэ хичээлийн жилд зургаа хүртэл насны 165 хүүхэд хамрагдсан бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ердийн цэцэрлэгийн багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг, эхчүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх төв болон өргөжих юм.

Монгол Улсын Ерөнхий сайд эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзахдаа “хүүхдүүдийн сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барихад анхаарна” гэлээ. Мөн 2020 он гарсаар 30 сургууль, 45 цэцэрлэг ашиглалтад орсон бол ондоо багтаан 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл, сургуулийн 24 дотуур байрыг ашиглалтад хүлээн авах гэж байгааг хэлэв. КОВИД-19 цар тахлаас үүдэн эдийн засаг хүндрэлтэй байгаа ч боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байхад Засгийн газар онцгой анхаарч байгааг тодотголоо. Тэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх эсэх нь нөхцөл байдлаас шалтгаална гээд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эх, хүүхдүүд мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөж байхыг хүслээ.

Үйл явдал
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна. Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдвартай, тасралтгүй нэвтрүүлэх чухал байгууламж бөгөөд уг ажлыг "Очирням" ХХК, "Тэргүүн саруул зам" ХХК, "Хотгорзам" ХХК зэрэг таван компани гүйцэтгэж байна.
Туул голын орчим нь газарзүйн хувьд нам дор, хотгор байрлалтай бөгөөд бороо ихтэй үед ус ихээр хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй. Энэ нь гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч инженер, техникийн ажилтнууд тухайн газрын хөрс, усны орчин нөхцөлд тохируулан шахуу графиктай ажиллаж байна.
Гүүрийн голын хойд талын хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энд нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар дөрвөн дам нурууг байрлуулаад байна.
Уг ажлыг авто замын салбарт зам, талбайн тохижилт, засвар арчлалт, хатуу болон хайрган хучилттай авто зам, гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан зэрэг замын байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК-ууд гардан гүйцэтгэж байна.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр газарзүйн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч шаардлагатай инженерийн шийдлийг хэрэгжүүлж, дам нуруу угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар хичээн ажиллаж байна гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
-
Дэлхий нийтээр..2021/06/03
Энэ сарын 15-наас “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол буурна г...
-
Дэлхий нийтээр..2022/08/11
Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ
-
Дэлхий нийтээр..2023/11/20
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Дэлхий нийтээр..2023/10/05
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
