Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг  байхаар зохицуулалт хийсэн. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.

 Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай захирамж 2019 онд гаргаж байсан нь хүчинтэй хэвээр байна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

АНУ: Ам.долларын ханш суларч, үнийн өсөлтөд нөлөөлөв

Огноо:

,

АНУ-д ам.долларын ханш суларснаар иргэдийн өдөр тутмын зардалд дарамт нэмэгдэв. Сүүлийн саруудад ам.доллар гол валютуудын эсрэг ойролцоогоор 10 хувиар буурч, худалдан авах чадвар дордсон нь “далд татвар”-тай адил нөлөө үзүүлж буйг эдийн засагчид онцоллоо.

Ханшийн уналт импортын барааны үнийг өсгөж, ялангуяа кофе зэрэг гадаадаас авдаг бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд бараг 19 хувиар нэмэгджээ.

Мөн ам.долларын сулрал гадаад аяллын зардлыг өсгөж, америкчуудын хувьд валютын алдагдал илүү мэдрэгдэж, зарим валютын эсрэг ханш 10–17 хувиар буурсан.

Нөгөө талд, сул доллар олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад эерэг нөлөө үзүүлж, АНУ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад зах зээлд хямдарснаар экспорт тэлэх нөхцөл бүрдлээ.

Харин дотоодын зах зээлд төвлөрсөн жижиг, дунд бизнесүүдийн зардал өсөж, ашиг шахагдав. Импортод түшиглэсэн компаниудын дарамт нэмэгдсэн нь хэрэглэгчдэд очих үнийн өсөлтийг улам хурдасгаад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump сул доллар экспортыг дэмжинэ гэж үздэг ч бодит байдал дээр инфляцын дарамт иргэдэд илүү хүчтэй мэдрэгдсээр байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Огноо:

,

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд барих юм.

Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн.

Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье.

Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.

Мөн орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Спирит Эйрлайнс компани дампуурлаа зарлав

Огноо:

,

АНУ-ын хямд өртөгтэй агаарын тээврийн компани болох Спирит Эйрлайнс 34 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлав.

Тодруулбал, тавдугаар сарын 02-ны өдөр тус компани бүх нислэгээ цуцалж, үйл ажиллагаагаа албан ёсоор хаах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн бөгөөд энэ нь огцом өссөн шатахууны үнэ болон санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Спирит Эйрлайнс өмнө нь хоёр удаа дампуурлын хамгаалалтад орж байсан ч санхүүгийн байдлаа сэргээж чадсангүй. Түүнчлэн АНУ-ын Засгийн газраас санал болгосон ойролцоогоор 500 сая ам.долларын аврах санхүүжилтийн хэлэлцээр бүтэлгүйтсэн нь эцсийн шийдвэрт нөлөөлөв.

Ойролцоогоор 17 мянган ажилтан ажлын байраа алдах эрсдэлд орж, зорчигчид нислэг цуцлагдсаныг гэнэт мэдсэн нь салбарын хэмжээнд томоохон цохилт боллоо. Шатахууны үнэ өссөн нь Ирантай холбоотой зөрчилдөөнөөс үүдэлтэй бөгөөд энэ нь агаарын тээврийн салбарт дарамт нэмэгдүүлж, Спирит Эйрлайнсийг дампууралд хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг болов.

Спирит Эйрлайнс нь хямд тийзийн загвараараа АНУ-ын нисэхийн зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж байсан ч үйл ажиллагаагаа зогсоосноор хямд нислэгийн сонголт багасах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..7 цаг 3 минут

АНУ, Ираны хэлэлцээ гацаж, Хормузын хоолойн асуудал хурц хэвээр байн...

Үйл явдал7 цаг 5 минут

АНУ: Ам.долларын ханш суларч, үнийн өсөлтөд нөлөөлөв

Үйл явдал7 цаг 7 минут

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаа...

Үйл явдал7 цаг 8 минут

Спирит Эйрлайнс компани дампуурлаа зарлав

Дэлхий нийтээр..7 цаг 9 минут

Олборлолт нэмэгдсэн ч Хормузын нөхцөл байдал нефтийн зах зээлд нөлөө...

Дэлхий нийтээр..2026/04/30

Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэ...

Чөлөөт бүс2026/04/30

ChatGPT хэрхэн ажилладаг вэ

Хэн юу хэлэв...2026/04/30

АНУ-ын Төв банкны удирдлагын шилжилт маргаан дагуулж байна

Дэлхий нийтээр..2026/04/30

АНУ: Ираны эсрэг дайн 25 тэрбум ам.долларын өртөгтэй болсон...

Үйл явдал2026/04/30

Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын 40 жилийн ой энэ о...

Тод зураг2026/04/29

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдуг...

Чөлөөт бүс2026/04/29

Нисдэг Цагаан ордон “Marine One”

Үйл явдал2026/04/29

АНЭУ-ын шийдвэр нефтийн зах зээлийг хөдөлгөлөө

Үйл явдал2026/04/29

Суданд өлсгөлөнгийн улмаас олон мянган өрх дүрвэхэд хүрч байна

Хэн юу хэлэв...2026/04/29

АНУ болон Латин Америкийн орнууд Хятадыг Панамтай холбоотой эдийн за...

Үйл явдал2026/04/29

АНУ 250 жилийн ойгоор Трампын зурагтай тусгай паспорт гаргана

Дэлхий нийтээр..2026/04/29

Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө

Дэлхий нийтээр..2026/04/29

АНУ, Израилийн цохилтын улмаас Иранд мянга мянган хүн амиа алджээ

Үйл явдал2026/04/28

“Эль Хардинеро” хочит картелийн толгойлогчийг шуудуунд нуугдаж б...

Дэлхий нийтээр..2026/04/28

Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзаж, энх тайвныг дэмжихээ илэр...

Үйл явдал2026/04/28

Баруун бүс эрчим хүчээр

Үйл явдал2026/04/28

ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр

Хэн юу хэлэв...2026/04/28

Трамп Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч "бөмбөг Ираны талд" гэд...

Үйл явдал2026/04/28

Шар шороон шуурганы эсрэг Азийн орнууд хүчээ нэгтгэж эхэллээ

Үйл явдал2026/04/27

Японд ойн түймрийн улмаас 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Үйл явдал2026/04/27

Сэжигтэн этгээдийн зорилго, сэдэл тодорхойгүй хэвээр байна

Хэн юу хэлэв...2026/04/27

АНУ: Трамп ба эрчим хүчний салбар дахь авлигын өртөг

Үйл явдал2026/04/27

COP17 зохион байгуулах талбай дээр холбогдох салбарын төлөөллүүд ажи...

Дэлхий нийтээр..2026/04/27

“Стандарт энд Пурс” агентлаг Бельгийн зээлжих зэрэглэлийг бууруу...

Үйл явдал2026/04/27

COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт з...

Санал болгох