Хэн юу хэлэв...
УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Эхлээд “Агро нэгтгэл трэйд” ХХК-ийн үйл ажиллагааатай танилцлаа. Тус компани өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг тухай компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа. Цаашид зээлийн хүүг бууруулах, нөөцийн мах бэлтгэлийн төсөв мөнгийг эрт шийдэх, төр засгийн бодлого тогтвортой тууштай байж, малаа эрүүлжүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах асуудал гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаашид Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Малчид хөдөө явахаар “малын хөлийн татвар аваач” гэсэн санал хүсэлт их хэлдэг. Аймгуудад 7-9 хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Иймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид малын хулгайн тухай хуулийг баталж, үр өгөөжөө өгч эхлээд байгааг онцоллоо.
Олон улсын стандартад нийцсэн махны зах баригдаж байна

Дараа нь Сонгино хайрхан дүүрэг, 32-р хороонд баригдаж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус төвлөрсөн зах ашиглалтад орсноор нийслэлчүүдийн махны хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Эмээлтийн үйлдвэр технологийн парк, дархны арьс ширний үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх зэрэг шийдэх ёстой асуудлууд бий. Эхний ээлжид нийслэлчүүдийг эрүүл ахуйн стандартад нийцсэн махаар хангах боломж бий. Дарханы үйлдвэрлэл технологийн паркийг ойрын 2-3 жилийн дотор ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломж бүрдэнэ. Бодлого гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдалтай нь танилцаж, амьдралд ойр шийдвэр гаргадаг хэмээлээ.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авах төв ажиллана

Үргэлжлүүлэн гишүүд Тавантолгой түлш ххк дээр ажилласан юм. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 6 шугамтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг дуулгалаа. Мөн туршилт судалгааны үйлдвэр ашиглалтад оржээ. Зүүн бүсийн үйлдвэрт нийтдээ 20 орчим обьект баригдах аж. Тухайлбал, үйлдвэрийн А, Б блок, туршилт судлагааны үйлдвэр, ажилчдын амрах байр, хоолны заал, оффис, төмөр зам, цахилгааны түгээх гэх мэт ажлууд хийгдэх юм байна.

Өнгөрсөн оны алдаа дутагдлыг гаргахгүйн үүднээс шахмал түлшний нөөц, цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан байна. Тус нэгж нь иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдол, зуух, пийшингийн засвар үйлчилгээ зэргийг үзүүлж, 200 өрхийн дунд нэг хянагч ажиллах юм. Нийтдээ 900 орчим хүн айл өрхийн хэрэглээ, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал зэрэгт хяналт тавина гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Хэн юу хэлэв...2020/11/20
Г.Дөлгөөн: Ард иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулах бодлогын зохицуулалты...
-
Дэлхий нийтээр..2025/08/28
Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн зориул...
-
Тод зураг2019/07/23
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2026/04/17
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх...
