Тод мэдээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар өслөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 0.1 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 3.8 хувь, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өслөө гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ