Дэлхий нийтээр..
Мах, сүү, цагаан идээ авахдаа анхаарна уу
Мах, сүү, цагаан идээ хүлээн авахдаа дараах зүйлийг анхаарна уу.
- Махыг худалдан авахдаа махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирдсон эсэх зэргийг сайтар шалгах;
- Махны өнгө харласан, эвгүй үнэртэй, хуучирсан эсэхийг шалгах;
- Сүү, цагаан идээ, мах худалдан авахдаа тухайн орон нутгийн мал эмнэлгийн нэгжээс гарал үүслийн гэрчилгээтэй, дахин итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулсан сорилтын дүгнэлттэй эсэх;
Зөвшөөрөлгүй, ил задгай газар худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхгүй байхыг онцгойлон анхаарна уу.
Эх сурвалж: Булган аймгийн МХГДэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2023/07/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Хэн юу хэлэв...2024/06/14
Г.Нарантуяа: Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхи...
-
Дэлхий нийтээр..2023/09/06
Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа...
-
Дэлхий нийтээр..2023/12/05
"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэлл...
