Дэлхий нийтээр..
Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно
Тэрбээр хэлэхдээ “Агаарын тухай хуульд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно хэмээн заасан. Энэ дагуу дөрвөн бүсэд хуваасан бөгөөд нэгдүгээр бүсэд хамрагдсан хороод сайжруулсан хатуу түлш хэрэглэнэ. Харин хоёр, гуравдугаар бүс цахилгаан болон бусад эх үүсвэрээр үе шаттайгаар холбох бол дөрөвдүгээр бүс бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох юм. Бүсэд шинээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо тус тус нэмэгдэж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоосноор агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг тогтоох ач холбогдолтой” гэсэн юм.

Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэх зөвлөлийн хуралд дүүргүүдийн Засаг дарга нарыг хүрэлцэн ирэхийг урьсан болохыг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх асуудал салбарын бүх сайд нарын эрхлэх асуудалд бий. Дүүргийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар оролцох ёстой байтал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нараас бусад нь ирээгүй байна. Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нартай би хариуцлага тооцно. Хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн удирдлагуудад утааны асуудал хамаагүй юм шиг, үл тоож байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах гээд чухал асуудлыг хотын удирдлагууд хэлэлцэж байхад дүүргийн удирдлагууд ийм хариуцлагагүй байж болохгүй” хэмээлээ.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг шинэчлэх саналыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулж, батлуулахаар болов.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2025/08/14
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвши...
-
Үйл явдал2022/09/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Үйл явдал2022/05/10
Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 39 цэг ажиллана
-
Үйл явдал2025/08/05
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
