Өнөөдөр
Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив.
Тус ноот бичигт гарын үсэг зурах эрхийг сайд Д.Цогтбаатарт олгов.
Өнөөдөр
УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина
Салбарын хуулиуддаа системийн шинжилгээ хийлээ. Тодруулбал, тус Солюшн ХХК-тай хамтран нийгмийн хамгааллын хуулиуддаа системийн шинжилгээ хийлгэлээ.
Манай салбарт хэрэгжиж буй хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байна.
Хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж үр дүнд хүрдэггүй.
Үүнээс үүдэж нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна.
2025 оны УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
Цаашид хуулиа харилцан уялдаатай боловсруулах тогтвортой байлгах зөвлөмжийг ГБХНХЯ-ны удирдлагын багт өглөө.
Өнөөдөр
Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 68 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хүчтэй салхи, шуурга, шар усны үер, газар хөдлөлт тус бүр нэг удаа болсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр
Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагдлаа.
Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон байна.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Тод мэдээ2021/04/22
Өмгөөлөгч Б.Баасанцогт Б.Сүндэръяад “Балетын төлбөр” гэх гүйлгээний ...
-
Өнөөдөр2019/12/03
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо
-
Тод мэдээ2020/09/11
Их зураач Б.Шаравын гэрэлт хөшөөг Алтай хотод сүндэрлүүллээ
-
Тод мэдээ2023/08/03
Өмнөговь аймгийн Ханбогд суманд нөөлөг салхины үзэгдэл боллоо