Дэлхий нийтээр..
“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ
Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.
Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах зөрчил дутагдлыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагчдын дунд “Хавхгүй нийслэл 2020” эрчимжүүлсэн хяналтыг эхлүүлээд байна. Хавх, урхи ашиглан тарвага агнах нь тарваган тахал өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
2017 оноос нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт “Хавхгүй нийслэл 2017” аяныг хэрэгжүүлсний үр дүнд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авч устгалд оруулсан байдаг. 2020 оны 6-р сард мөн дээрх зорилгоор БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 бодгаль монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулсан.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
