Тод зураг
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25 000 зорчигч тээвэрлэжээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дундажаар өдөрт 5000 орчим иргэд хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлжээ.
Автотээврийн үнэсний төв ТӨҮГ-аас баяр наадмын өдрүүдээр 21 аймгийн 68 чиглэлд 625 тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гаргаж, нэмэлтээр 120 тээврийн хэрэгсэл гаргаж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тус өдрүүдэд нийт 25,000 зорчигч тээвэрлэсэн бөгөөд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд болон Хөвгөл аймгийн чиглэлд зорчигч урсгал хамгийн өндөр үзүүлэлттэй байсан талаар АТҮТ-өөс мэдээллээ.
Тус үйлдвэрийн газраас баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, шуурхай бүлэг ажиллаж, хот хоорондын тээвэрлэлтийн байпдалд 24 цагаар хяналт тавьж ажилласан байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
ТА БҮХЭН АЯН ЗАМД ГАРАХДАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛАА ШАЛГАЖ, ХУРДАА ТОХИРУУЛЖ, АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЗОРЧООРОЙ.АЛТАН ШАР ЗАМ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.
Эх сурвалж: АТҮТ
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















