Өнөөдөр
Төвийн аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төвийн аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно.
Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд нутгийн зарим газраар, 12,14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төв аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Өнөөдөр
Хүүхдийн галт тэрэгний аялал өнөөдөр эхэлнэ
УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.
“Хүүхдийн галт тэрэгний” 12-р сарын аялал зарлагдлаа. Тус хөтөлбөр нь өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 01-нээс эхэлж буй бөгөөд Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн баасан гарагт аялах аж. Энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.
Өнөөдөр
“Web awards 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадам өнөөдөр болно
Монголын Сайтын Холбоо, Цахим хөгжил, Харилцаа Холбооны яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулах Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “Web awards-2023” тэргүүн наадам өнөөдөр болно.
Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий тус наадмын үеэр:- “Вэб авардс 2023” наадмын онцлох сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох редакци
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох бүтээл
- “Вэб авардс 2023” наадмын онцлох дебют сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох орон нутгийн сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох төсөл хэрэгжүүлэгч сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох төрөлжсөн мэдээллийн сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох вэб сайт хөгжүүлэгч
- “Вэб авардс 2023” наадмын онцлох апп хөгжүүлэгч
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох сэтгүүлч
- “Вэб авардс 2023” наадмын онцлох гадаад мэдээний сэтгүүлч
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зураглаач
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зурагчин
- “Вэб авардс 2023” наадмын онцлох менежер тодорно.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 19. Сугар гараг. Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Модон хохимой өдөр.
Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 3 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах сайн" хэмээжээ.
Сэтгэгдэл