Чөлөөт бүс
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
|
Цаг |
Үйл ажиллагаа |
Байршил |
|
7 дугаар сарын 06. Бямба гараг |
||
|
09.00-19.00 |
Урианхай сурын харваа |
Сурын талбайд |
|
7 дугаар сарын 07. Ням гараг |
||
|
09.00-18.00 |
Буриад сурын харваа |
Сурын талбайд |
|
7 дугаар сарын 08. Даваа гараг |
||
|
09.00-19.00 |
Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа |
Сурын талбайд |
|
14.00-16.00 |
“Монгол хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт |
Нийслэлийн соёлын төв өргөөнд |
|
7 дугаар сарын 09. Мягмар гараг |
||
|
09.00-19.00 |
Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа |
Сурын талбайд |
|
7 дугаар сарын 10. Лхагва гараг |
||
|
08.00-11.00 |
Хязаалан насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт |
|
08.00-22.00 |
Шагайн харвааны хэсгийн тоглолт |
Шагайн асарт |
|
08.30-14.30 |
Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг |
Сурын талбайд |
|
10.00-11.00 |
Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд |
|
10.00-18.00 |
Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн |
Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байр |
|
13.00-13.30 |
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд |
|
14.00 -18.00 |
Дээлтэй Монгол наадам |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд |
|
14.00-16.30 |
Шүдлэн насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт |
|
14.30-20.30 |
Үндэсний сурын хана харвааны дунд өрөг |
Сурын талбайд |
|
15.00 ; 18.00 |
Төрийн хүндэтгэлийн концерт |
Нийслэлийн Соёлын төвөргөө |
|
20.00 |
Монгол Улсын Төрийн туг цэнгүүлэх ёслол |
ЖанжинД.Сүхбаатарын талбайд |
|
7 дугаар сарын 11. Пүрэв гараг |
||
|
08.00-11.30 |
Азарганы уралдаан |
Хүй долоон худагт |
|
08.00-11.00 |
Шагайн харвааны хэсгийн тоглолт |
Шагайн асарт |
|
09.00-17.00 |
“Хөхүүрийн айраг” наадам |
Хүй долоон худагт |
|
09.30 |
Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол |
|
|
11.00 |
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
11.10 |
Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ / тусгай хөтөлбөрөөр/ |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
11.40-12.40 |
Шагайн харвааны нээлт |
Шагайн асарт |
|
13.00-22.00 |
Шагайн харвааны хэсгийн тоглолт |
Шагайн асарт |
|
13.00-17.00 |
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
13.00-16.00 |
Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
13.30-14.00 |
Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа |
Сурын талбайд |
|
14.00 |
Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ |
Хүй долоон худагт |
|
14.00-17.00 |
Их насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт |
|
14.30-17.30 |
Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг |
Сурын талбайд |
|
14.00-14.30 |
Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих |
Шагайн асарт |
|
16.20-18.00 |
Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
17.10-20.00 |
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
17.30-21.30 |
Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг |
Сурын талбайд |
|
21.00 |
Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд |
|
23.00 |
Баяр наадмын ёслолын буудлага |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа |
|
7 дугаарсарын 12. Баасан гараг |
||
|
07.00-10.30 |
Соёолон насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт |
|
07.00-12.00 |
Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг |
Сурын талбайд |
|
08.00-11.00 |
Шагайн харвааны хагас шигшээ тоглолт |
Шагайн асарт |
|
09.00-11.00 |
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
10.00-11.00 |
Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
09.00-17.00 |
“Хөхүүрийн айраг” наадам |
Хүй долоон худагт |
|
10.30-12.30 |
Дааганы уралдаан |
Хүй долоон худагт |
|
11.20-12.40 |
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
11.20-12.40 |
Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
11.00-14.00 |
Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт |
Шагайн асарт |
|
12.00-14.00 |
Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг |
Сурын талбайд |
|
14.00-15.30 |
Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах |
Шагайн асарт |
|
14.00-14.30 |
Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа |
Сурын талбайд |
|
14.30-15.10 |
Хүчит бөхийн барилдааны тавын даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
15.10-15.30 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
15.30-16.20 |
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
15.20-16.00 |
Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
16.00-16.40 |
Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
16.20-16.40 |
Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
16.40-17.20 |
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
17.30-17.40 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
17.40-18.40 |
Хүчит бөхийн барилдааны наймын даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
18.30-19.00 |
Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
19.00-19.20 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
19.20-19.50 |
Хүчит бөхийн барилдааны есийн даваа |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
19.50-20.00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
20.00 |
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
20.10 |
Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол |
Төв цэнгэлдэх хүрээлэнд |
|
21.00 |
Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд |
|
7 дугаарсарын 13. Бямба гараг |
||
|
07.00-09.30 |
Эрлийз дээд насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт |
|
09.00-14.00 |
Жороо морины тойргийн уралдаан |
|
|
10.30-12.30 |
Эрлийз дунд насны морьдын уралдаан |
|
|
13.00-13.10 |
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ. |
|
|
13.10-13.30 |
Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт / тусгай хөтөлбөрөөр / |
|
|
13.30-14.20 |
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа |
|
|
13.30-15.30 |
Эрлийз бага насны морьдын уралдаан |
|
|
14.20-14.30 |
Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна. |
|
|
14.30-15.20 |
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа |
|
|
15.20-15.30 |
Урлагийн тоглолт |
|
|
15.30-16.30 |
Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа |
|
|
16.30-16.40 |
Урлагийн тоглолт |
|
|
16.40-17.00 |
Хүчит бөхийн барилдааны тавын даваа |
|
|
17.00-17.30 |
Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна. |
|
|
17.30-18.00 |
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа |
|
|
18.00-18.30 |
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа |
|
|
18.30-.18.50 |
Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. |
|
|
18.50-19.00 |
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана. |
Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
Чөлөөт бүс
Халимны сүү ууж болох уу?
“Амьтны сүү юм чинь ууж л таараа биз дээ?” гэж бодогдож байна уу? Тэгвэл жаахан сонирхоод үзье. Юуны өмнө, халимны сүү гэдэг чинь энгийн сүү биш аж. Үхрийн сүүтэй харьцуулахад хэд дахин илүү тослогтой, бараг л цөцгий, масло хоёрын дунд юм шиг өтгөн. Тэр бүү хэл усанд уусахгүй, харин шахагдаж гардаг гэвэл итгэх үү? Зулзагандаа зориулсан жинхэнэ “energy drink” гэсэн үг.
Гэхдээ эндээс л сонирхолтой хэсэг эхэлнэ.
“За тэгээд нэг амсаад үзчихье” гэвэл тийм амар биш.
Халим бол зэрлэг, асар том амьтан. Далайд амьдардаг, барихад ч бэрх. Дээрээс нь дэлхий даяар хамгаалагдсан амьтны нэг тул International Whaling Commission зэрэг байгууллагууд агнах, барихыг хатуу хянадаг. Өөрөөр хэлбэл, сүүг нь авах гэж оролдох нь өөрөө асуудал дагуулна.
Тэгээд ч бодоод үз дээ… усан дотор халим “саана” гэдэг кинонд л гардаг ажил шүү дээ. Бодит амьдрал дээр ийм технологи ч, арга ч байхгүй.
Тэгэхээр дүгнэлт?
- ✔️ Онолын хувьд: амьтны сүү тул ууж болох мэт
- ❌ Бодит байдалд: боломжгүй шахуу
- 😂 Туршиж үзэх: бараг “mission impossible”
Халимны сүү тийм өтгөн байдаг нь зулзагыг усанд дулаацаж, хурдан өсөхөд нь туслах зориулалттай гэнэ. Байгаль хүртэл “premium nutrition” хийчихжээ
-
Үйл явдал2023/03/02
Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой тохиож байна
-
Үйл явдал2023/10/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Хэн юу хэлэв...2020/11/06
Ирэх дөрвөн жилд 2022 км хатуу хучилттай зам тавина
-
Тод зураг2020/04/10
Шинэ коронавируст халдвартай холбоотой хөрш орнуудын нөхцөл байдал
