Тод зураг
Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялаж зугаалахыг хориглов

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж нийслэлийн Засаг дарга өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ.
Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н хүртэл хөдөлгөөнт эргүүл хийх ажээ.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Тод зураг
Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг
Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн. Хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм. Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1.191 кг, эм нь 828 кг байна. Өндөр нь дунджаар 4.3-5.2 метр. Гэхдээ хамгийн өндөр бүртгэгдсэн анааш 6 метр хүрч байжээ.
Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газарт дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг. Анааш бүр өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55 км-ээс илүү хурдалж чаддаг ажээ.
Анаашийн зүрх 10 кг хүртэл жинтэй, 60 см урттай, том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2 метр зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтөнөөс хоёр дахин өндөр цусны даралттай аж. 40 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг байна. Анааш нь хөхтөний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг ажээ.
Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээх ба ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8 метр өндөр, 50 кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. Дөрвөн нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг аж. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.
Тод зураг
"Даншиг наадам-Хүрээ цам 2022"
Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт болж өндөрлөлөө. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн Даншиг наадам нь Монголын соёл, шашин, өв уламжлал, онцлог хэв шинжийг цогцоор нь харуулсан өвөрмөц наадам юм.
Тод зураг
Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"
Испани улсын Ланзароте аралтай залгаа орших хэсэгт дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей оршдог. Тус музейн үзмэрүүд нь өнгөрөгч 2016 оны 3 дугаар сараас үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Музейн үзмэрүүдийн ойролцоо жижиг наймаалж, сардин загас болон бусад далайн амьтад ихээр ирж, цугларах болсон нь тус музейг зорин ирж байгаа жуулчдад илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг аж.
Энэхүү гайхмшигт музей нь Атлантын далай дор 14 метрийн гүнд байрлаж байгаа бөгөөд музейг "Ланзаротын Атлантик музей" хэмээн нэрлэсэн байна. Музейн үзмэрүүдийг Их Британийн уран барималч Жесон де Сайрес Тейлор сүүлийн 2 жилийн турш урлан бүтээсэн бөгөөд тэрээр туурвисан бүтээлүүдээрээ түүхэн он цаг үе, ялангуяа дүрвэгчдийн амьдралыг тод дүрсэлж өгчээ.
Түүнчлэн Испани улсын ёс заншлыг харуулсан 200 гаруй хүн дүрст бүтээлүүд энэхүү далай доорх музейд тавигджээ. Энэхүү бүтээлүүдийг байгаль орчинд ээлтэй материалаар хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн болон амьтан, ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй материал юм. Музейн үзмэрүүд ньойролцоогоор 30 метрийн урттай ханан дундах цэцэрлэгт хүрээлэнд байрлах юм. "Ланзаротын Атлантик музей" нь Европ тивийн гайхалтай шинэ бүтээн босголтуудын нэг болж байгаагаараа онцлог ажээ.
-
Тод мэдээ2022/03/17
Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ
-
Тод мэдээ2021/01/26
“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам зохион байгуулагдана
-
Тод зураг2022/06/21
Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"
-
Чөлөөт бүс2021/02/09
Севастополь хотын депутатууд криптовалютыг мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай г...