Үйл явдал
ГХЯ, ХХААХҮЯ-ны удирдлагууд уулзалт хийв
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ-ны газар, нэгжийн удирдлага 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ГХЯ-нд уулзалт хийж, хоёр яамны үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар ярилцлаа.

Хоёр яамны удирдлага дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, түүний дотор гадаад худалдаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, уул уурхайн бус экспортын хэмжээг хүрсэн түвшингээс бууруулахгүй байх боломж, энэ чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар “ГХЯ, ХХААХЯ-наас "COVID-19" цар тахлын нөхцөл байдалд экспортыг дэмжих, импортыг тогтвортой байлгах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд яамдын газар, нэгж, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаар тохиров.
Сайд нар эдийн засгийн хүндрэл тулгарч буй өнөө үед бизнес, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэж, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай уулзалт хийх, цахим групп байгуулах замаар тогтмол мэдээлэл солилцож ажиллах чиглэлийг хоёр яамны газар, нэгжийн удирдлагуудад өгөв.
Үйл явдал
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Үйл явдал
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Үйл явдал
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
