Дэлхий нийтээр..
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, айлын ханан пийшинг шинэчиллээ.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын Өрхийн зуухны инженер Б.Өлзийбаяр “Энэ айлын ханан пийшин буруу өрөгдсөн, хуучирсан зэргээс үүдэн галлагаа хийхэд угаарын хийн эрсдэл үүсэхээр байна. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Хяналтын ажилтнууд шаардлагатай үед ирж, туслаж байдаг. Бид янданг нь хөөлж, пийшинг буулгаж, шинээр өрлөө. Айл айлын ханан пийшин, яндан өөр байдаг.

Ханан пийшинтэй айлууд ихэвчлэн трубагаар яндан хийсэн байдаг. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй ч өвөл цантаж мөстөөд угаартах эрсдэл бий болдог. Тиймээс тоосгоор яндангаа барихыг зөвлөж байна. Тоосго дулаан алдагдал багатай учир цантаж, мөстөж бөглөрөх нь бага байдаг. Трубагаар хийсэн яндантай айлууд шавраар болон шилэн хөвөнгөөр дулаалах хэрэгтэй. Мөн зуух, яндангаа тогтмол хөөлөхийг айлуудад зөвлөе. Монгол гэртэй айл 7-14 хоног, ханан пийшинтэй айлууд 14-21 хоног тутам зуухны хүхээний үнсийг авах хэрэгтэй” гэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/05/19
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хянал...
-
Үйл явдал2019/06/21
Төл бойжилт 95.9 хувьтай байна
-
Дэлхий нийтээр..2026/07/30
ОХУ Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгалаа
-
Дэлхий нийтээр..2023/06/08
Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэ...
