Тод зураг
Ази, Номхон далайн орнуудад COVID-19-ийн улмаас хээл хахууль огцом өсөх магадлалтай гэв
Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг Делойт компанийн өнөөдөр гаргасан Хээл хахууль, авлигын 2020 оны тайланд дурдагдсанаар коронавирусын тархалтын улмаас компаниуд, компанийн албан хаагчид, удирдлагын хувьд хээл хахуулийн аюул өсөхийг анхааруулж байна. “COVID-19-ийн нөлөөллийг зах зээл мэдрээд эхэлсэн тул тодорхойгүй байдал эрсдэлтэй үйлдлийг нэмэгдүүлэх талтай” хэмээн Делойт компанийн ажилтан Оливер Мэй мэдэгдсэн байна. Делойтын судалгаанд бизнесийн, төрийн болон төрийн бус байгууллагын 159 удирдах албан тушаалтнуудыг хамруулсан байна. Судалгаагаар дараах дүгнэлт гарсан:
- Австралийн 20 компани тутмын нэг нь хээл хахуулийн эсрэг тодорхой бодлого байхгүй байна.
- Австралийн компаниуд хахууль өгч байгаа болов уу гэхээс илүүтэйгээр албан хаагчид нь хахууль авдагт санаа зовдог байна.
- Сүүлийн таван жилд ашиг сонирхлын зөрчил ихээхэн өссөн.
“Миний зүгээс Австрали болон Ази, Номхон далайн бүс нутагт бизнесийн удирдагч нарыг өөрсдийн бизнесийн ёс зүйг шалгах цаг үе гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна” хэмээн Делойт компанийн удирдлагын нэг Крис Нобле мэдэгдэв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Компанийн удирдлагын өнөөдрийн гаргаж буй шийдвэр хямрал өнгөрсөн ч гэсэн компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр байх болно. Бид зөв шийдвэр гаргаж байх ёстой. Тайланд хөндсөн асуудлууд танай бизнес, танай албан хаагчдыг хамгаална гэдэгт итгэж байна” гэжээ. Делойт компаниас гүйцэтгэсэн Австрали, Шинэ Зеландын хээл хахууль, авлигын 2020 оны тайланд дурдсанаар Австралийн нэр хүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд унасан байна.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















