Дэлхий нийтээр..
COP17 Үндэсний хорооны Ажлын албаны даргаар Д.Батмөнхийг томиллоо
Энэ удаагийн Үндэсний хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар 36 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1, Үндэсний хорооны ажиллах журмын 5 дугаар зүйл, 5.3-т тус тус заасны дагуу Ажлын албаны даргаар Д.Батмөнхийг томилсон шийдвэрийг танилцуулав.
Үүний дараа COP17 хурал зохион байгуулах ажлын явцыг СОР17 Ажлын албаны дарга Д.Батмөнх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын байр, байгууламжийн ерөнхий гүйцэтгэгчтэй хэлэлцээ хийх ажлын хэсгийн ажлын тайланг “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга, Үндэсний хорооны хуралд танилцуулах “Бэлчээрийн шүхэр санаачилга”–ын талаар “Риогийн 3 конвенцын уялдааг хангах, СОР хурлуудад төр, засгийн төлөөллийг өндөр түвшинд оролцуулж, үзэсгэлэн зохион байгуулах, хөрөнгө оруулалт босгох хэлтэс”-ийн дарга Д.Ариунтуяа нар тус тус танилцууллаа.
Үүний дараа танилцуулсан асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд СОР17 Үндэсний хорооны Ажлын алба байрлах байр, төсөв санхүү, зочдыг хүлээн авах байр буудал зэрэг асуудлаар хариуцсан хүмүүсээс нэмэлт мэдээлэл авч, зарим асуудлыг эргэн ярилцаж шийдвэрлэхээр тогтов.
Цаашид Үндэсний хороог 14 хоног тутам хуралдуулж байх асуудлыг гишүүдийн олонх дэмжлээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2023/10/10
Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ
-
Үйл явдал2024/10/29
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
-
Үйл явдал2022/09/19
Нийслэлийн хэмжээнд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байна
-
Дэлхий нийтээр..2021/05/29
"Монгол цэрэг-дэлхийн цэрэг" хэмээх өгүүлэмжээр бөмбөрцөг бүтээжээ
