Дэлхий нийтээр..
ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.09/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ · “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2025.09.30-ны өдөр ирүүлсэн/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
АНУ ухарсан уу: Хормузын бүс дэх завсарлага юу өгүүлж байна вэ
Ирантай холбоотой хурцадмал байдал намжаагүй энэ үед АНУ-ын цэргийн ажиллагаа сүүлийн өдрүүдэд саарч, зарим чиглэлд түр зогссон нь анхаарал татаж байна. Үүнтэй зэрэгцэн “АНУ ухарсан уу?” гэсэн асуулт олон нийтийн дунд гарч эхэллээ.
АНУ тавдугаар сарын эхнээс Хормузын хоолойд саатсан хөлөг онгоцуудыг хамгаалан нэвтрүүлэх ажиллагаа явуулсан. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал урсгалд үүссэн саатлыг арилгах зорилготой байв. Харин удалгүй уг ажиллагаагаа хэсэгчлэн саатуулж, хэлэлцээрт илүү анхаарах хандлага ажиглагдав.
Гэвч энэ өөрчлөлтийг шууд “ухралт” гэж дүгнэхэд эрт. АНУ бүс нутагт цэргийн хяналтаа хэвээр хадгалж, шаардлагатай тохиолдолд дарамтаа нэмэгдүүлэх боломжтой байр суурь баримталж байна. Өөрөөр хэлбэл, бүрэн зогсолт бус, тодорхой зорилготой завсарлага гэж ойлгож болно.
Хормузын хоолой бол дэлхийн нефтийн урсгалын гол зангилаа. Тус бүсээр дамжих нийлүүлэлтэд саад гарвал олон улсын зах зээлд шууд нөлөөлдөг. Иймээс АНУ-ын алхам зөвхөн цэргийн хүрээнд бус, эдийн засгийн томоохон үр дагавартай.
Нөгөө талд Иран энэ бүс дэх нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж, гадаадын цэргийн оролцоог эсэргүүцсээр байна. Энэ нь хэлэлцээрийг урагшлуулахад бэрхшээл учруулж, хоёр талын итгэлцлийг сул хэвээр байлгаж байна.
Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал, аль аль тал тодорхой хэмжээнд болгоомжтой байр суурь баримталж, хурцадмал байдлыг хэт өргөжүүлэхээс зайлсхийж буй дүр зураг ажиглагдана. Гэхдээ бүс нутагт эрсдэл бүрэн арилгагдаагүй хэвээр.
Ийнхүү АНУ-ын энэ алхам нь ухралт гэхээс илүүтэй нөхцөл байдлыг ажиглах, дараагийн шийдвэрт бэлтгэх завсарлага мэт харагдаж байна. Харин энэ завсарлага энхийн хэлэлцээнд хүргэх үү, эсвэл дараагийн хурцадмал үеийн өмнөх нам гүм байдал болох уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох төлөвтэй.
-
Дэлхий нийтээр..2021/09/20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогыг ...
-
Дэлхий нийтээр..2023/08/10
ГЕГ: Он гарснаас хойш экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өс...
-
Дэлхий нийтээр..2024/06/19
Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
-
Тод зураг2019/07/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
