Тод зураг
Коронавирусний халдвараас сэргийлэх аргууд
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.
- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Гараа сайтар савандаж угаах
- Олон нийтийн газраар явахгүй байх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
- Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
- Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
- Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
- Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Тайван, стрессгүй байх
- Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
- Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
- Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байх.
- Нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.
Тод зураг
“Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгуулжээ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв хамтран МУИС-д суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгууллаа.
“Монгол орон судлал” хаврын дадлага нь гадаадын оюутнуудад монголчуудын уламжлалт шашин соёл, хоол хүнс, гэр сууц, Монгол орны ан амьтан, цаг уур, хөрс ургамал, малчин хүний ахуй амьдралыг танин мэдүүлэх, тэдний монгол хэл, соёл сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилготой, уламжлалт ажил юм.
Энэ удаагийн дадлагыг Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн хар уул, Бясалгалын агуй, Хан Баянзүрх хайрхан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг газар зохион байгууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн монгол хэлний бэлтгэл анги, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт Япон Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНИУ, БНФУ, БНСУ, БНПУ, БНЧУ, БНИУ, БННТУ, БНКУ, БНАЛАУ, БНСВУ, БНСУ, Тайландын хант улс зэрэг улсаас ирж суралцаж буй 100 гаруй оюутан оролцлоо.
Эх сурвалж: МУИС
-
Тод мэдээ2023/10/13
Ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулахаар мэ...
-
Тод мэдээ2023/04/06
Монгол- Оросын хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэнэ
-
Тод индэр2022/01/27
Б.Лхагвасүрэн: 2022 он банкны салбарт томоохон шинэчлэлийн жил болно
-
Өнөөдөр2021/03/03
Монгол ардын намын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо
Сэтгэгдэл