Хэн юу хэлэв...
Байгаль орчны яаманд шинэ амь, орон зай авчирсан сайд
Тэрээр “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, байгаль орчны салбарт шинэ, эерэг өөрчлөлтүүдийг эхлүүлж байна. Иргэний нийгэм, хувийн хэвшилтэй нээлттэй, итгэлцэлтэй хамтран ажилладаг нь түүнийг “шилэн сайд” хэмээн үнэлэгдэхэд хүргэсэн юм.
| Н.Цэрэнбат |
Өөрийгөө хамгаалах баг бүрдүүлээгүй ажилласан сул талтай. Гэхдээ байгаль орчны салбарт гэрэл татуулсан үйлс нь дийлнэ. Жишээ нь “Хандлагаа өөрчилье” аян, салбарын мэргэжлийн багийг тогтвортой ажиллуулж хүчийг нь зөв чиглүүлж чадсан. Асуудал бүрт мэргэжлийн хүмүүсийг сонсож, түншлэл хамтын ажиллагааг шийдвэр гаргахдаа ашиглаж байсан. Салбарт сайн менежер гэж үнэлэгдэж үлдсэн.
|
| Н.Уртнасан |
Салбарын хүний нөөцийг хэрхэн самарч болдог вэ гэдгийг хамгийн сайн харуулсан. Мэдлэггүй хүн айх айдасгүйгээр салбарыг тогтворгүй байдалд хүргэж, санхүүгийн хувьд чадамжгүй болгосон хамгийн муу менежер мөн. Алсын удирдлага нь согтуу Ундрам.
|
| Б.Бат-Эрдэнэ |
Байгаль хамгаалагчдын асуудал болон аялал жуулчлалын салбарт ганц нэгхэн гялтайх цайх юм хийсэн. Хүчний байгууллагын үүлэн чөлөөнийхнөөс бүрдсэн хамгаалагчид, мэргэжлийн бус мэргэшсэн хулгайчдаас бүрдсэн баг авчирж байгаль орчны салбарыг санхүүгийн хувьд орох орон, оочих аягагүй болгосон Поп сайд намдаа үнэ цэнтэй хулгайч байж болох ч салбарын чалхыг унагаж чиглэлийн яам болгосон нарцист.
|
| С.Одонтуяа |
Эрдэнийн багийн хүн гэгдэх муу нэртэй. Байгаль орчны яамыг орох оронтой болгосон гавъяатай, “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг эхлүүлж өдрөөс өдөрт салбарт эерэг ажлууд санаачилж эхлүүлсэн. Иргэний нийгэм, хувийн хэвшилд урам хайрлаж итгэл өгсөн шилэн сайд гэж үнэлэгддэг.
|
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Дэлхий нийтээр..2020/11/23
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.11.23-ны 11:...
-
Дэлхий нийтээр..2023/03/22
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллий...
-
Хэн юу хэлэв...2020/06/09
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв: Танд баярлалаа
-
Дэлхий нийтээр..2023/04/18
Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр 60 хүртэл оюутан суралцуулна
