Тод мэдээ
VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилж байна

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Энэ шоуны бүртгэл ирэх тавдугаар сарын 20 хүртэл явагдана. Тус шоунд 14-өөс дээш насны Поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус оролцох боломжтой.
Энэхүү VEILED MUSICIAN шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд "хөшигний ард" дуулагдахаараа онцлогтой юм.
Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй
Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа 3 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн 13 оронд онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна. Улс бүр өөрийн орноос 3 ялагчийг тодруулж БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох бөгөөд тус тэмцээнд оролцох бүх зардлыг МҮОНРТ бүрэн хариуцах аж.
Та оролцохыг хүсвэл veiledmusician@mnb.mn хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээж бүртгүүлээрэй.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2025/10/09
ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Тод мэдээ2021/02/03
Цар тахлын тархалтыг бууруулах чиглэлд эрдэмтдийн саналыг тусгана
-
Тод мэдээ2022/03/03
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний...
-
Тод мэдээ2021/08/12
"Токио-2020" зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад м...