Тод мэдээ
“Монгол тэмээний өдөрлөг” Лондонд болно

ХХАХҮЯ “Торгоны замын тэмээ” ТББ хамтран зохион байгуулж буй "Монгол тэмээний өдөрлөг" Лондон хотод тавдугаар сарын 1-нд болно. Энэхүү өдөрлөг нь байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой юм.
Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд гадаад хөрөнгө оруулалтаа өсгөх, экспортын гэрээ байгуулах, гадаадын худалдан авагч, байгууллагуудтай танилцах, брэндийн үнэ цэнийг өсгөж, компаниудтай хэлэлцээр хийх боломжтой.
Өдөрлөгөөр үзэсгэлэн худалдаа, компаниуд хоорондын B2B уулзалт, монголын виртуал тур аялал, язгуур урлагийн тоглолт, загварын шоу зохион байгуулахаар төлөвлөж байна гэж ЖДҮГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод зураг2020/05/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2024/10/16
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
-
Тод мэдээ2022/08/16
АТГ: Нийтийн албанд томилогдох 271 иргэний ХАСУМ-ийг хянав
-
Тод индэр2020/06/26
Ж.Батзандан "Шинэ" нам, эвслийн даргын ажлаа хүлээлгэн өглөө