Тод мэдээ
Нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны хоёр , гал түймрийн 35 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 1 иргэний аюулгүй байдлыг ханган, 5 тэрбум 265 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Гал түймрийн дуудлага
- БГД-3,
- БЗД-10,
- СБД-1,
- СХД-9,
- ХУД-3,
- БНД-3,
- БХД-1,
- НД-2,
- ЧД-2,
- Төв-1 бүртгэгдсэн байна.
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж, зуслангийн бүсэд айл өрхүүд цогтой үнс, нурмаа тагтай төмөр саванд хийж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, шар өвсийг хадуураар цэвэрлэж, шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гэр, сууц, хашааг усанд автахаас хамгаалах суваг шуудуу татаж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Тод мэдээ
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
-
Тод мэдээ2022/08/16
Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудад хугаца...
-
Өнөөдөр2021/08/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2022/10/19
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 20-23-нд болно
-
Өнөөдөр2024/06/24
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
