Тод зураг
Нийслэлийн эмнэлгүүдэд 379 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 2-ны байдлаар амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9 нас, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 637 дуудлага ирснээс 40.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 362 орыг зохицуулсан байна. Шинээр хэвтсэн өвчтөний 79 тохиолдол буюу 21.7 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.
Тухайлбал, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 17, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 18, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 57, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 85, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 34, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 79, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 14, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалж: НЭМГ
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2024/03/11
Суурьшлын бүсэд орж ирсэн 646 толгой малыг эздэд нь хүлээлгэж өгөөд байна
-
Хэн юу хэлэв...2021/03/25
Зээлийн Батлан Даалтын сан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж...
-
Үйл явдал2021/11/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Дэлхий нийтээр..2024/12/17
Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ
