Тод мэдээ
“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн 2025 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр шилдгүүдээ тодруулж, өндөрлөлөө.
Отгонтэнгэр их сургууль дээр гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн 128 багийн 384 сурагчид оролцжээ. Багууд “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцсэн байна. Тэмцээн эхний ээлжинд 64 багийг тодруулан хасагдах зарчмаар 32, 16, 8 багуудыг шалгаруулсаар шилдэг дөрвөн баг эцсийн шалгаруулалтад үлдсэн юм.
Сурагчид үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёл зэргээрээ ийнхүү өрсөлдөн тэргүүн байранд Б.Алтангэрэл, С.Баясгалан, Ө.Энэрэл нарын сурагчдын бүрэлдэхүүнтэЙ “Митос” баг шалгарлаа. Харин дэд байранд “Демократ” баг, гуравдугаар байранд “Сүүн зам” багууд тус тус шалгарсан байна.
Мөн шилдэг илтгэгчээр “Их гурвал” багийн гишүүн А.Дөлгөөн тодорсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ