Дэлхий нийтээр..
Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр эхэллээ
Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газар Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.
Өнөөдөр үдээс өмнө /2024.11.22/ аймаг, орон нутгаас шалгарсан 105 сургагч багш нарт МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших “Үндсэн хуулийн тухай ойлголт”, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ “БНМАУ-ын Үндсэн хуулиуд” сэдвээр сургалт хийв.
Тухайлбал, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших Үндсэн хуулийн ангилал, Үндсэн хуульт ёс, үүсэл хөгжил, хууль дээдлэх зарчим агуулгын хүрээнд танилцуулга хийсний дараа оролцогчид Үндсэн хуулийн ойлголт, үзэл санааны талаар байр сууриа илэрхийлсэн юм.
МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр Э.Туулайхүү “1992 оны Үндсэн хууль ба хүний эрх” сэдвийн хүрээнд хүний эрх ба эрхэм чанар, түүний ач холбогдол, хүний эрх түгээмэл болох тухай үзэл санааны талаар танилцуулаад, 1992 оны Үндсэн хуулиар хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар ярив.
Тухайлбал, 1992 оны Үндсэн хуульд хүний эрхийг хангах тусгай бүлгийг оруулсан байна. Хүний эрх, эрх чөлөө бол хэл, соёл, үндэс угсаа зэргээс үл хамааран адил тэгш байхыг тунхагласан байна. Мөн энэхүү эрх зөвхөн Монгол Улсын иргэнд бус тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй бусад улсын иргэдэд ч хамаатай болохыг зааснаараа онцлог болжээ. 1992 оны Үндсэн хуулийн хүний эрхийг хангах заалтууд нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээг удиртгал болгосон байна. Мөн 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зэрэг хүчин зүйл нь тус Үндсэн хуульд хүний эрхийг хангах заалтууд орох үндэслэл болсон хэмээн танилцуулсан юм.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/03/04
"MERIT" төслийг үргэлжлүүлэх боломжийн талаар хэлэлцэв
-
Дэлхий нийтээр..2026/01/20
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 640 хүүхдийн ширээ, сандал хүлээлгэн өглөө
-
Тод зураг2020/05/13
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бү...
-
Дэлхий нийтээр..2024/11/27
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө...
