Тод мэдээ
“Цэргийн албаны эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө

Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны III улирлын байдлаар цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 5 бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгджээ. Тодруулбал, Цэргийн албанаас оргон зайлах 4, Биедээ гэмтэл учруулах, өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх 1 гэмт хэрэг байна.
Орхон аймгийн прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тус аймаг дахь холбогдох газруудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Мөн Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт, урьдчилан сэргийлэх талаар Зэвсэгт хүчний 110, 186 дугаар ангийн нийт 270 гаруй офицер, ахлагч нарт мэдээлэл өглөө.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ