Үйл явдал
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 03-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
- Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
- Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
- Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Тээврийн Цагдаагийн Алба
Үйл явдал
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Үйл явдал
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны наймдугаар сарын олголтын хуваарийг танилцууллаа.

Үйл явдал
Хотын дарга Б.Пүрэвдагва Түргэний гол орчмын үерийн эрсдэлтэй бүсэд ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Түргэний гол орчмын үерийн эрсдэл үүсээд буй бүсэд ажиллаж, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо.
Тус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгосон бөгөөд өнөөдөр 20 орчим өрх газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд голын ай савын урсац өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсгалын чиглэл өөрчлөгдөн, үерийн эрсдэл эрс нэмэгджээ.
2009 онд болсон үерийн үеэр хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн аюул нүүрлэх болж, ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад ихээхэн хохирол учирдаг болсон байна. Мөн үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж, иргэдийн хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг талаар тариаланчид хэлжээ.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул “Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна” хэмээн ярьсан байна.
Мөн иргэдийн төлөөлөл авто зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон тул инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Үүнтэй холбогдуулан Б.Пүрэвдагва холбогдох байгууллагуудад асуудлыг иж бүрэн судалж, инженерийн шийдэл боловсруулах үүрэг өгсөн байна.
Тэрбээр үерийн эрсдэлийг зөвхөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан геодезийн болон усны барилга байгууламжийн иж бүрэн судалгаа хийж, шаардлагатай инженерийн шийдлийг боловсруулахыг үүрэг болгожээ.
Мөн үерийн дараах ариутгал, халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан болон бусад дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байна.
