Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүлжээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний Их Сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ.
Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа.
 
 
Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “МҮИС холбогдох эрх бүхий байгууллагын зураг төсөл болон барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үндсэн барилгынхаа хажууд өөр нэг барилга барьж байна. Тус барилгын ойр орчимд иргэд, ялангуяа тухайн сургуулийн оюутан, сурагчдын чөлөөтэй, аюулгүй зорчих боломжийг хангаагүй. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар өгч, торгуулийн арга хэмжээ авсан. Барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлсэн. Гэсэн хэдий ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул ажлыг албадан зогсоох шүүхийн шийдвэр хүртэл гарлаа. Өнөөдөр ч гэсэн барилгын ажил зогсоогүй, орчны аюулгүй байдлыг хангаж иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөлөөр хангаагүй, барилгын хог хаягдлуудыг замбараагүй хаясан зэрэг нь хэвээрээ байна. Мөн сургууль болон компанийн удирдлагуудыг дуудахад ирээгүй. Тиймээс байнгын хяналт тавьж зөрчлийг арилгахгүй бол иргэдийн аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй байна” гэдгийг хэллээ.
 
 
Монголын Үндэсний Их Сургууль болон түүний харьяа дунд сургуулийн ойр орчимд эвдэрч сэтэрсэн төмөр хашаа, нурах дөхсөн блокон хашаа, овоолсон хог хаягдлууд гээд замбараагүй байдал үүссэн. Дунд сургуулийн орох хаалганы шат стандартын дагуу хийгдээгүй өвөл хүүхдүүд хальтарч унаж болзошгүй нөхцөл байдлуудтай байгаа юм.
 
 
НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат “Иргэн Хонгорзулын захиалгатай номын сангийн барилга гэх уг зөвшөөрөлгүй барилга нь хот төлөвлөлтийн олон норм, дүрмийг зөрчсөн. Тухайлбал, барилга хоорондын зай, орц гарцыг хангаагүй, гал тусгаарлах зайгүй буюу галын шуурхай дуудлагын машин нэвтэрч орж ажиллагаа явуулах боломжгүйгээр зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж, хууль хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Аливаа аж ахуйн нэгж орчныхоо 50 метр газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтыг хариуцахаар НИТХ-ын тогтоолоор журамласан байдаг. Монголын Үндэсний их сургуулийн хувьд энэ үүргээ удаа дараа биелүүлдэггүй” гэсэн юм.
 
 
Уг зөвшөөрөлгүй барилгын улмаас гурван айлын орц, гарц хаагдаж, иргэд чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон. Тиймээс барилгын үйл ажиллагааг зогсоож, удирдлагууд нь улсын байцаагчийн албан даалгаврыг яаралтай биелүүлэхийг холбогдох албаны хүмүүс шаардлаа.
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэмэгдэв

Огноо:

,

АНУ болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөний дараах эмзэг гал зогсоох нөхцөл үргэлжилж буй энэ үед Ираны үндэсний мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом суларч, түүхэн доод түвшинд хүрлээ.

2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нэг ам.доллар 1.8 сая риалтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал дордож буйг илтгэж байна.

Ираны риал өмнөх долоо хоногуудад харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн өдрүүдэд огцом уналт үзүүлсэн нь зах зээл дээр гадаад валютын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.

Эдийн засгийн энэхүү дарамтад АНУ-ын тэнгисийн хориг арга хэмжээ голлон нөлөөлж байгаа бөгөөд Ираны газрын тосны экспорт хязгаарлагдаж, гадаад валютын урсгал багассан байна.

Үүнтэй зэрэгцэн, Хормузын хоолойтой холбоотой хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч нөлөө үзүүлж байгаа юм.

Хэдийгээр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлж, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа билээ.

Ираны эдийн засаг өмнөх жилүүдэд ч инфляц, валютын ханшийн савлагаанд өртөж байсан бөгөөд одоогийн нөхцөл байдал нь иргэдийн амьжиргаанд улам дарамт учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ: Ираны эсрэг дайн 25 тэрбум ам.долларын өртөгтэй болсон...

Огноо:

,

Дөрөвдүгээр  сарын 29-нд АНУ-ын Батлан ​​хамгаалахын яамны албан тушаалтан хэлэхдээ, одоогийн байдлаар Ираны эсрэг дайнд зарцуулсан АНУ-ын зардал 25 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ.

Мөн өдөр Батлан ​​хамгаалахын сайд Петер Брайан Хегсет дайн эхэлснээс хойш анх удаа конгрессын асуултад хариулж, Ардчилсан намын хууль тогтоогчид түүнийг илээр шүүмжилсэн байна. Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооноос Пентагоны төсвийн төслийн талаар хийсэн сонсгол дээр АНУ-ын Батлан ​​хамгаалахын санхүүгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жюль Херст хэлэхдээ, 25 тэрбум ам.долларын зардлын дийлэнх нь сумны хэрэглээнд зориулагдсан бөгөөд байлдааны ажиллагааны зардал болон тоног төхөөрөмжийн нөхөн сэргээлтийн зардлыг бас багтаасан гэжээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар мэдээлэхдээ, Пентагон 25 тэрбум ам.доллар гэсэн тоо хэмжээг хэрхэн бодож гаргасан нь одоогоор "тодорхойгүй" байгаа. Гэвч өмнөх мэдээллээр Ираны эсрэг АНУ-ын томоохон хэмжээний цэргийн ажиллагааны эхний зургаан өдөрт АНУ-ын цэргийнхэн 11.3 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэж АНУ-ын Батлан ​​хамгаалахын яамны албан тушаалтан 3-р сарын 11-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр мэдэгджээ.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө

Огноо:

,

АНУ-д өрнөж буй OpenAI-тай холбоотой шүүхийн маргаанд технологийн тэрбумтан Элон Маск оролцож, буяны чиглэлтэй байгууллагын нөөцийг ашиглан ашиг олох нь зохисгүй хэмээн мэдүүлэг өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Тэрбээр шүүх хуралдааны үеэр “буяны зорилготой байгууллагын хөрөнгө, бүтэц дээр тулгуурлан ашиг хонжоо хайх нь зөвшөөрөгдөх ёсгүй” гэж онцолсон байна. Маск нь OpenAI-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус байгууллага анхны зорилгоосоо хазайсан гэж үзэж буйгаа өмнө нь илэрхийлж байсан юм.

OpenAI нь 2015 онд хүн төрөлхтөнд ашигтай, аюулгүй хиймэл оюуныг хөгжүүлэх зорилготой, ашгийн бус бүтэцтэйгээр байгуулагдсан. Тус байгууллага анх хиймэл оюуны судалгааг нээлттэй байлгах, технологийн ашиг тусыг өргөн хүрээнд хүртээмжтэй болгохыг зорьж байв.

Гэвч 2019 оноос эхлэн OpenAI бүтэцдээ өөрчлөлт оруулж, “хязгаартай ашиг”-ын загварт шилжин хөрөнгө оруулалт татах болсон нь маргааны эхлэл болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ өөрчлөлт нь хиймэл оюуны салбар дахь санхүүжилт, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ч байгууллагын анхны зарчим, зорилготой зөрчилдөж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулсаар иржээ.

Шүүхийн маргаан нь хиймэл оюуны хөгжлийн чиг хандлага, ёс зүй, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хөндөж байгаагаараа онцлогтой. Шинжээчдийн үзэж буйгаар уг хэрэг нь буяны болон ашгийн байгууллагын зааг, зохицуулалтын асуудлыг тодорхой болгоход нөлөөлж болзошгүй байна.

Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд хэрэг үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/04/30

Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэ...

Чөлөөт бүс2026/04/30

ChatGPT хэрхэн ажилладаг вэ

Хэн юу хэлэв...2026/04/30

АНУ-ын Төв банкны удирдлагын шилжилт маргаан дагуулж байна

Дэлхий нийтээр..2026/04/30

АНУ: Ираны эсрэг дайн 25 тэрбум ам.долларын өртөгтэй болсон...

Үйл явдал2026/04/30

Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын 40 жилийн ой энэ о...

Тод зураг2026/04/29

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдуг...

Чөлөөт бүс2026/04/29

Нисдэг Цагаан ордон “Marine One”

Үйл явдал2026/04/29

АНЭУ-ын шийдвэр нефтийн зах зээлийг хөдөлгөлөө

Үйл явдал2026/04/29

Суданд өлсгөлөнгийн улмаас олон мянган өрх дүрвэхэд хүрч байна

Хэн юу хэлэв...2026/04/29

АНУ болон Латин Америкийн орнууд Хятадыг Панамтай холбоотой эдийн за...

Үйл явдал2026/04/29

АНУ 250 жилийн ойгоор Трампын зурагтай тусгай паспорт гаргана

Дэлхий нийтээр..2026/04/29

Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө

Дэлхий нийтээр..2026/04/29

АНУ, Израилийн цохилтын улмаас Иранд мянга мянган хүн амиа алджээ

Үйл явдал2026/04/28

“Эль Хардинеро” хочит картелийн толгойлогчийг шуудуунд нуугдаж б...

Дэлхий нийтээр..2026/04/28

Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзаж, энх тайвныг дэмжихээ илэр...

Үйл явдал2026/04/28

Баруун бүс эрчим хүчээр

Үйл явдал2026/04/28

ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр

Хэн юу хэлэв...2026/04/28

Трамп Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч "бөмбөг Ираны талд" гэд...

Үйл явдал2026/04/28

Шар шороон шуурганы эсрэг Азийн орнууд хүчээ нэгтгэж эхэллээ

Үйл явдал2026/04/27

Японд ойн түймрийн улмаас 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Үйл явдал2026/04/27

Сэжигтэн этгээдийн зорилго, сэдэл тодорхойгүй хэвээр байна

Хэн юу хэлэв...2026/04/27

АНУ: Трамп ба эрчим хүчний салбар дахь авлигын өртөг

Үйл явдал2026/04/27

COP17 зохион байгуулах талбай дээр холбогдох салбарын төлөөллүүд ажи...

Дэлхий нийтээр..2026/04/27

“Стандарт энд Пурс” агентлаг Бельгийн зээлжих зэрэглэлийг бууруу...

Үйл явдал2026/04/27

COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт з...

Хэн юу хэлэв...2026/04/23

С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогто...

Үйл явдал2026/04/22

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөсөн нь шүүмж...

Үйл явдал2026/04/22

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гар...

Хэн юу хэлэв...2026/04/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнги...

Үйл явдал2026/04/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Санал болгох