Тод зураг
Өвөрхангай аймгийн иргэнээс коронавирус илрээгүй

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан.
Түүний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл ирүүллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ.
ЭМЯ-наас өгч буй мэдээллээр тухайн иргэнээс улирлын томуугийн А/N3H2/ вирус илэрчээ.
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Өнөөдөр2024/08/15
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах ту...
-
Өнөөдөр2022/06/30
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Тод мэдээ2025/01/16
Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ
-
Тод мэдээ2023/01/09
БШУЯ: 8611 суралцагчийн тэтгэлэгийг энэ сарын 18-ны өдрөөс олгоно