Тод мэдээ
Төв Азийн улсуудын музейн захирлуудын форум Монголд болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын түүх соёлын хамтын ажиллагааг дэмжиж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Узбекистаны ШУА-ийн харьяа Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзиев, Улсын Түүхийн музейн захирал Жаннат Х.Исмойлова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах бөгөөд, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтлоо.
Ирэх 2025 оны наймдугаар сард Монгол Улсад Төв Азийн улсуудын музейн захирлуудын форумыг зохион байгуулах юм гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

