Дэлхий нийтээр..
Хан-Уулчууд хамтад нь дэмжиж, багаар нь сонгоно гэдгээ илэрхийлсээр байна
Монгол Ардын Намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд XII тойрогт нэр дэвшигч Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нар дүүргийнхээ хороодын иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа үргэлжлүүлж, Хан-Уул дүүргийн 20, 22 дугаар хороонд ажиллалаа.
МАН-аас Төрийн соёрхолт, эмч Т.Мөнхсайханыг эрүүл мэндийн салбартаа их ажил хийгээсэй, хэвлэл мэдээллийн төлөөлөгч Л.Нинжжамцыг хүүхэд, эмэгтэйчүүд болон нийгмийн асуудалд дорвитой ажил хийж, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг хот, нийслэлийн засаг захиргааны төлөө тууштай ажиллаасай хэмээн итгэл хүлээлгэн, УИХ-ын сонгуульд илгээгээд байгаа.
Иргэд, сонгогчидтой хийх уулзалтад оролцсон сонгогчдын хувьд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлж, шийдвэрлэх боломжийн талаар нэр дэвшигчдээс асуулаа.
Тухайлбал, хүн ам ихтэй 20-р хорооны оршин суугчдын хувьд тулгамдаж байгаа гол асуудал бол арьс ширний үйлдвэрлэлийн бохирын өмхий үнэр байна. Олон жил бохирын хортой үнэрт амьдарч байгаа оршин суугчид эрүүл мэндээрээ хохирч байна гэдгийг эмч Т.Мөнхсайхан болон Засаг дарга Ж.Алдаржавхланд онцгойлон хэлж байлаа. Мөн дүүрэгт хийгдэж байгаа зам дэд бүтэц болон газар чөлөөлөлт гэх мэт олон асуудлыг иргэд хөндөн тавьж байв. Түүнчлэн гол санаа зовоох асуудал бол хүн ам, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бодлогоор цогцоор шийдвэрлэж өгөх, хүнсний аюулгүй байдалд анхаарах, хүүхдийн сурч хөгжих орчин болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд олон асуудал байгааг иргэд онцлов.
Хан-Уул эко дүүргийн хувьд хүн амын тоо нь сүүлийн дөрвөн жилд 100 мянгаар нэмэгдэж, 285 мянга гаруй иргэн оршин сууж байна. Хүн ам өсөж нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж шаардлагатай болж өнгөрсөн 2020-2024 онд 11 сургууль, 21 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад буй.
Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн хувьд НИТХ-д хоёр удаа сонгогдож, дүүрэгтээ долоон жил зургаан сар ажиллаж байгаа бөгөөд ард түмнийхээ ажил жаргал зовлонг жинхэнэ мэдэрч яваа Засаг дарга. Тэрбээр одоо засаг захиргааны маш том реформын гол санаачлагч болж ажиллаж байгаа. Тодруулбал, сүүлийн 30 гаруй жил өөрчлөгдөөгүй Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийг хийхээр төлөвлөж, санаачилсан ажил нь МАН-ын мөрийн хөтөлбөрт "20 минутын хот" хөтөлбөрөөр хэрэгжихээр болсонд иргэд, сонгогчид талархалтай байна.
Нэр дэвшигч Л.Нинжжамцын хувьд хэвлэл мэдээллийн салбарт олон жил нүд чих болж ажилласан. Ялангуяа охид эмэгтэйчүүдийн төлөө их ажил хийнэ гэдэгт итгэж байгаа ажээ.
Эмч, нэр дэвшигч Т.Мөнхсайханы нийгмийн эрүүл мэндийн бодлого руу чиглэсэн олон ажил хийж, хүн амаа аливаа эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамруулж, ард түмнээ эрүүл байлгах зөв бодлогыг гаргаж ажиллана гэдэгт итгэж байгаа юм.

Уулзалтын үеэр иргэдийн асуусан асуултаас онцолбол,
20-р хорооны иргэн н.Сувд:
-Манай хорооны иргэд өмхий үнэрт хордож дууслаа. Энэ үнэрийг дарж, цэвэршүүлж өгөх арга хэмжээ байна уу. Мөн зам засварын ажлууд ямар шатанд явж байгаа вэ?
Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:
-“Бохирын үнэрийг олон жил олон дарга ярьсан. Хамгийн сүүлд Х.Нямбаатар даргатай хамт арьс ширний үйлдвэрлэл явуулдаг 28 компанитай уулзаж, нүүлгэхээр болж, гарын үсэг зуруулсан. Ирэх намраас энэ компаниуд Эмээлтийн Аж үйлдвэр технологийн парк руу нүүнэ. Бүгд зөвшөөрсөн. Эдгээр компани нүүгээд бохир оргүй арилна гэж байхгүй. Эндэхийн олон хотхоны бохирын шугамыг төвийн бохирын шугамтай холбох ажлыг үе шаттай хийнэ. Замуудын тухайд “Ази фарм”-аас Цагаан хаалга хүртэлх бүх замыг энэ жил шинэчилнэ. Төсөв мөнгө нь батлагдсан байгаа. “Мишээл”-ийн зам өнөөдрөөс эхлээд гэрлэн дохиотой, дөрвөн замын уулзвартай болсон. Дөрвөн замын уулзвар болгож байгаа нь “Мишээл”-ээс “Оргинак” зах руу зам тавих гэж дөрвөн замын уулзвар болохоор төсөвт мөнгө нь суугдсан. “Саруул Шилтгээн” хотхоны баруун талын газрын зөвшөөрлийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихаар ярилцаж байгаа.
22-р хорооны иргэн н.Болор:
-Манай энэ хавьд улсын сургууль яагаад баригдаж болдоггүй юм бэ. Хувийн сургууль барих зөвшөөрлөө яаж авдаг вэ. Газар олголт их байна. Хууль ёсны зөвшөөрөлтэй гэдгийг хаанаас шалгадаг вэ?
Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:
-Газар олголтын зөвшөөрлийг БОАЖЯ-наас өгнө. Замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй хотын тулгамдсан энэ асуудал яах аргагүй томоохон барилгын компаниудад “отог байгуулах” нэрийдлээр газрын зөвшөөрөл аваад тэр газар дээрээ сургууль, цэцэрлэггүй олон давхар байшин, барилга барьчихсан. Иймд улсын сургууль, цэцэрлэгтэй болохын тулд Зайсан, Нүхт, Яармагийн урд талыг бүхэлд нь тусгай хамгаалалтаас гаргаж байж шийдэгдэнэ. Тусгай хамгаалалтаас газар нутгийг гаргаж, хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байна. Богд уулын тусгай хамгаалалттай газарт дүүргээс барилга байгууламж барих зөвшөөрөл өгдөггүй. БОАЖЯ-наас олгодог. Тусгай хамгаалалттай газарт газар олголтыг үе үеийн сайд нар өгсөн байдаг. Иргэнд ээлгүй замбараагүй газар олголтын энэ асуудлын шийдлийг бодож төлөвлөсөн ажил бий.

Ийнхүү тулгамдсан асуудлаа нээлттэй хэлж, гарц, шийдэл дээр санал солилцсон 20, 22-р хорооныхонтой хийсэн уулзалтын төгсгөлд иргэдийн зүгээс МАН-аас нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийг шинэ түвшинд гарч, шинийг санаачилж ажиллаж чадна гэдгийг онцолж байв. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хэрэгтэй олон ажлыг тусгасан байгааг дурдаад “Хан-Уулчууд хамтад нь дэмжиж багаар нь сонгоно” гэдгээ илэрхийллээ. Харин төрд гурвуулаа сонгогч түмнээ гараад сонгогч түмнээ эргэж тойрч, эхлүүлсэн ажлаа дуусгаж, төр түмнийхээ нүд чих болж, төрийн бодлого боловсруулж, нийгэмдээ дуу хоолойгоо нэгтгэж нийлж, хүчтэй ажиллахыг сонгогч түмэн хүслээ.



Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
