Дэлхий нийтээр..
“Хүн амины хэргийг АН-ынхан сонгуулийн хөзөр болгон ашиглаж, хэрээ шиг гуагачиж байна” гэв
Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд архидан согтууралтын улмаас үүссэн маргаан зодооны уршгаар хүний амь хохирсонд бид маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Харин энэ харамсалтай явдлыг Ардчилсан намынхан сонгуулийн ТҮЗ хөзөр болгон шүүрч аваад шаазгай шиг шаагилдаж, хэрээ шиг гуагачиж улс төрийн захиалгат аллага хэмээн буруу төөрөгдүүлж хүмүүсийг өдөөн хатгаж, ашиглаж байгаа нь ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна шүү. Гэмт хэрэг үйлдсэн этгээд, амь хохирогч хоёул худ ураг хүмүүс байсан гэнэв. Ер нь хөдөө орон нутагт намын талцал хуваагдал, архины солиорол ямар аюулын хэмжээнд хүрснийг харж байгаа биз? Хашаа, хашаагаараа намаас болж хагаралдана. Айл, айлаараа намаас болж талцана. Авгай нөхрөөрөө намаас болж сална. Нэгнийхээ амийг хөнөөнө.
Энэ үхэл хагацал, өнчрөл нь намчирхлын туйл болсон системийг засаж сайжруулах тод сануулга шүү. Даанч сонгуулийн санал авахад нөлөөлөх нэг удаагийн хэрэгсэл болгон хандаж байгаа нь туйлын харамсалтай.
Цаашдаа тал, талдаа уур омгоо дарж, архидалтаа больж эв түнжингээ эрхэмлэж, асуудлыг нударгаар биш ухаанаар шийддэг болмоор байна дүү нар минь. Дараа үедээ зөв үлгэр дуурайлал болцгоо л доо. Монгол хүн бүхэнд С.Зоригийн хэлсэн саруул ухаан байгаа.
Ардчилсан нам үүнийхээ оронд өнөөдөр хөшөөг нь өөрсдөөсөө хулгайлж, газрыг нь нууж зарсан С.Зоригийнхоо үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалж дэлгэрүүлэх зүйл ярихад л та нар сонгогчдоос оноо авах байсан шүү.
Нийгмийг анархизм рүү турхирч байгааг иргэд ялгаж салгадаг болсон.Сонгуульд эрдэнэт хүний амь нас хохирсон гашуудлаар шоудаж биш бидэн шиг улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлогоор өрсөлд.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
