Дэлхий нийтээр..
“Ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын нам заавал ялах ёстой” гэлээ
Сэлэнгэ аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 630.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэлэнгэчүүдтэй уулзах үеэрээ хэллээ. Тэрбээр өргөн Сэлэнгээрээ овоглосон Сэлэнгэ нутгийн зон олон та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд “Монгол Улсын төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелж, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг амилуулж, иргэд өгөөж хүртэж эхэлсэн. Шударга ёсны тэмцэлд ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэх сонголтын өмнө бид ирээд байна. Хулгай, луйвар хийсэн хүмүүс хилийн чанадаас сонгуулийг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Ардын Нам ялагдаасай, эхлүүлсэн энэ тэмцлүүд нь үр дүнгүй болоосой гэж байна. Гэхдээ ард түмэн авлигачдаас үргэлж хүчтэй байсаар ирсэн. Тиймээс ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын Нам заавал ялах ёстой” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт 2021, 2023 онд ирж ажиллаж байсан. Тухайн үед сэлэнгэчүүд орон нутагтаа хийх төсөл арга хэмжээг эрэмбэлж, саналаа өгсний дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, Алтанбулаг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд ачаа тээврийн хэсэг, гадна инженерийн шугам сүлжээ, хатуу хучилттай зам, авто зогсоолын зам талбайн ажлыг ашиглалтад оруулсан. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.
Эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан. Энэ хүрээнд төвийн бүсийн тэргүүлэх чиглэл бол эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн, хүнд аж үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал байх болно гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

УИХ-ын сонгуулийн V тойрог төвийн бүсэд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг танилцууллаа.
Тэрбээр:
Болдын ЖАВХЛАН бол цар тахлыг даван туулах, эдийн засгаа сэргээх бодлогод голлож ажилласан хүн. Сангийн сайдын оновчтой бодлогын дүнд цар тахлыг хохирол багатай даван туулж, хилээ эрт нээсэн. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн өр дарж, цалин, тэтгэвэрийг 2 дахин нэмэгдүүлсэн. Энэ бүхэнд тэр улс төрийн манлайлал үзүүлж ажилласан.
Буяагийн ТУЛГА Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хийсэн ажлуудад манлайлал үзүүлж ажилласан, манай шилдэг залуу лидерүүдийн нэг. Боомтын боомийг тайлснаар нүүрсний экспорт 31.8 сая тонноос 69.6 сая тонн болж нэмэгдсэн. Мөн БНХАУ-тай экспортын 4 шинэ төмөр замын хил холболтын цэг тохирсон. Энэ бүхэнд Боомтын сэргэлтийн сайд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.
Жадамбын ЭНХБАЯР батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлогоор мэргэшсэн эксперт. Хөдөө аж ахуйн томоохон реформыг Ж.Энхбаяр дарга хийж чадна. И-Монгол цахим үйлчилгээг анх санаачилж байсан, олон асуудлыг ил тод нээлттэй болгоход түүний санаачилга жинтэй хувь нэмэр оруулсныг энд дурдах ёстой. Цахим засаглалын реформыг эхлүүлсэн тэр Монголын парламентад байх ёстой төлөөллийн нэг.
Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР бол хөдөлмөрч, залуу эмэгтэй лидерүүдийн нэг.
Нийгмийн бодлогын асуудлаар мэргэшсэн, орон нутагт бизнесийн орчинг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа эмэгтэйчүүдийн төлөөлөл. Үндсэн хуулийн өөрчлөлт, шийдвэр гаргалтад нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх, нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлогыг нэвтрүүлэхэд Д.Өнөрболор гишүүний оролцоо их байсан. Парламентад эмэгтэй гишүүд нэмэгдэх тусам эрэгтэй улстөрчдийн олж хараагүй нийгэм, соёл, амьдралын чанартай холбоотой олон асуудал шийдэгдэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийн манлайллыг төвийн бүсийнхэн дэмжиж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Гонгорын ДАМДИННЯМ туршлагажиж буй залуу парламентч. Дараагийн парламентад хөдөөд боловсролын чанарыг эрс сайжруулахад голлож ажиллах хүний нэг. Тэр Боловсролын багц хуульд туссан англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох асуудлыг хөндөж, парламентад манлайлан батлуулж чадсан. Хот, хөдөөгийн ялгаатай байдлыг арилгахад тэр хувь нэмрээ оруулж чадна.
Чинбатын УНДРАМ өнгөрсөн хугацаанд 23 хууль санаачлан өргөн барьснаас 18 нь хэлэлцэн батлагдсан. Ажил хэрэгч, залуу лидерүүдийн нэг. Мөнгөний бодлогын ажлын хэсгийг ахалж, ахмадуудын тэтгэвэрийн итгэлцүүрийг шинэчлэх, тэтгэвэрийг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар өсгөх асуудлаар ажилласан, аливаа асуудлыг жижиг гэлтгүй шийдэж чаддаг лидер юм.
Жигжидийн БАТЖАРГАЛ энэ бүс нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж чадна. Тэр орон нутгийн хөгжилд илүүтэй анхаарч, малчид, тариаланчдаа сайн мэддэг хүн юм.
Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар олон жил ажилласан төрийн ажлын туршлагатай залуу үеийн төлөөлөл. 2021 оноос хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа иргэдтэйгээ ойр ажилладаг, хөдөлмөрч хүн.
Сүрэнжавын ЛҮНДЭГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажилладаг. Төр, улс төрийн ажилд бэлтгэгдсэн, олон бодлогын баримт бичгүүд дээр ажиллаж, мэргэшсэн хүн.
Батчулууны ЦОГТГЭРЭЛ бол шүгэл үлээгч. Шилэн дансны тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, 5Ш ажиллагаанд хяналт тавьж ажилласан залуу ледерүүдийн нэг. Төрийн, улс төрийн намын данс шилэн байх ёстой гэх байр суурийг олон жилийн өмнөөс тэр ярьж ирсэн. Шударга ёсны тэмцэлд цахим болон шилэн засаглалыг эхлүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Аливаа асуудалд шударга зарчим барина гэдэг бол өөртөө дайсан бэлддэг. Тэр бүхнийг үл тоон, үзэл санаа үнэт зүйлдээ үнэнч зүтгэж ирсэн учраас түүнийг нэр дэвшүүлсэн.
Өмнө нь улстөрчид намын жагсаалтад ордог байсан. Энэ удаа Монгол Улсын парламент ард түмэнд нээлттэй байж чадах уу, эсвэл 2028 оноос улстөрчид буцаад жагсаалтдаа орох уу гэх зарчмын шийдлийг сонгох сонгууль болно. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам нэг ч УИХ, Засгийн газрын гишүүнийг намын жагсаалтад оруулаагүй гэдгийг Ерөнхий сайд хэлж, Монгол Ардын намыг багаар нь дэмжихийг Сэлэнгэ нутгийн зон олонд уриаллаа.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/08/23
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчи...
-
Дэлхий нийтээр..2024/11/13
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа
-
Үйл явдал2025/12/09
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2025/10/07
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувий...
