Тод мэдээ
МАН-аас СХД-т нэр дэвшигчид Жаргалант тосгоны иргэдтэй уулзлаа

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, Ч.Номин нар нэр дэвшиж байна. Тэд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгонд ажиллаж, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо.
Уулзалтаар нэр дэвшигчид эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг алслагдмал хороодыг бүс нутгийн онцлогт тохируулан хөгжүүлснээр өрх бүр орлоготой болж ингэснээр эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байв. Бүс нутгийг иж бүрэн төлөвлөж, шинжлэх ухаанд үндэслэн хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасныг иргэд олзуурхан хүлээн авч байлаа.
Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлбэл алслагдмал хороод өөрийн онцлогт тулгуурлан хөгжих, цаашлаад эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх боломж бүрдэх юм.
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгон Улаанбаатар хотоос 57 км зайд байрладаг бөгөөд тус хороо 50 мянга гаруй тоо толгой малтай. Хорооны иргэд үхрийн хагас эрчимжсэн аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Мал аж ахуй эрхлэгчид малын тэжээлээ өөр аймгаас өндөр үнээр худалдаж авдаг нь малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болж байгааг тайлбарлаж байлаа. Хэрэв малын тэжээл тарих газрын асуудлыг хороондоо шийдвэрлэчихвэл эрчимжсэн мал аж ахуй хөгжих бүрэн боломжтой гэдгийг энэ үеэр иргэд нэр дэвшигчдэд дуулгасан юм.
Мөн тус хороонд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадвал нарийн ногооны импортыг бууруулах бүрэн боломжтой гэдгийг тариалан эрхлэгчид ярив. 21-р хороонд бүсчилсэн хөгжлийг бодитоор хэрэгжүүлж эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тулгуурлан хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс бий боломжтой гэдгийг энэ үеэр онцолж байлаа.




Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ