Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Алтай хотноо  өнөөдөр /2024-06-13/ иргэд, сонгогчидтой уулзлаа. 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Монгол Ардын Нам улстөрчдийш тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлж, шинэ хүмүүст боломж олгож буйг иргэд, сонгогчид талархан хүлээн авч байгаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа удирдаж УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байна.

Монголчууд далайд гарцгүй ч оюун санааны хувьд эрх чөлөөтэй үндэстэн. Хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд мэдээлэл технологийн салбар, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан мэргэжлийн шийдэл хэрэгтэй. 

Манай улсын оюун санааны охь болсон Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн эрдэмтэн, доктор, судлаачдын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, “Сансрын тогооч” хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн Дүгэрийн РЭГДЭЛ-ийг жагсаалтад оруулсан.

 

Мөн Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл билээ. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, тэгш оролцоог хангах нь чухал. Энэ асуудлаар парламентад дуу хоолой болж чадах хүн бол Аюушийн АРИУНЗАЯА. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нар дотроос бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн, Алтай нутгаас төрөн гарсан Пунцагийн Жасрайн ач охин А.Ариунзаяа жагсаалтад нэр дэвшиж байна.

Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх нь их, дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолдог. Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт Шаравын Чоймаа багшийг мэдэхгүй хүн байхгүй, Ш.Чоймаа багшийн эрдэм залгах хүү, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ жагсаалтад нэр дэвшиж байна.

Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.

Намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн стандартыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Баасанжавын ГҮНЖИНЛХАМ-ын эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил зүтгэсэн туршлага хэрэгтэй гэж үзжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050- хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ зарласан. Энэ хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Баруун бүсэд дараах эрхмүүдийг нэр дэвшүүлээд байна.

МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН, УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн БЯМБАЦОГТ, Чимэдийн ХҮРЭЛБААТАР, Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН, Балжиннямын БАЯРСАЙХАН, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Энхбатын БОЛОРМАА, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж Сэрээжавын ЭНХБОЛД, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Батжаргалын ЗАЯАБАЛ нар нэр дэвшсэн бөгөөд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм гэдгийг МАН намын дарга, Ерөнхий сайд онцлоод мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Харин өнөөдөр Та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ-д улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёрдахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна гэлээ.

Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болоход Алтай нутгийн иргэд, сонгогчид онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэллээ. ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 2016-2024 онуудад улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 428.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна

Огноо:

,

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.

Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.

Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.

Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 13-ны орой тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.

Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов

Огноо:

,

Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.

Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.

Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ. 


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт бүс2026/05/15

Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...

Дэлхий нийтээр..2026/05/15

Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны г...

Хэн юу хэлэв...2026/05/15

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн...

Үйл явдал2026/05/15

“Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийг тохиолдуулан хүндэтгэлийн ар...

Үйл явдал2026/05/15

Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон турши...

Үйл явдал2026/05/15

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх страт...

Дэлхий нийтээр..2026/05/13

Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана

Үйл явдал2026/05/13

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа

Үйл явдал2026/05/13

Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажи...

Үйл явдал2026/05/13

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна

Үйл явдал2026/05/13

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэлнэ

Дэлхий нийтээр..2026/05/11

Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял ...

Хэн юу хэлэв...2026/05/11

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, с...

Үйл явдал2026/05/11

Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой

Үйл явдал2026/05/11

“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдв...

Үйл явдал2026/05/11

Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртэ...

Хэн юу хэлэв...2026/05/11

Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хү...

Хэн юу хэлэв...2026/05/07

Оюутолгойн өгөөжийн маргаан Рио Тинтогийн хөрөнгө оруулагчдыг сандра...

Дэлхий нийтээр..2026/05/07

АНУ ухарсан уу: Хормузын бүс дэх завсарлага юу өгүүлж байна вэ

Хэн юу хэлэв...2026/05/05

АНУ: Эмийн үнийн бууралтын мэдэгдэл маргаан дагуулж байна

Чөлөөт бүс2026/05/05

Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?

Чөлөөт бүс2026/05/05

Халимны сүү ууж болох уу?

Дэлхий нийтээр..2026/05/04

АНУ, Ираны хэлэлцээ гацаж, Хормузын хоолойн асуудал хурц хэвээр байн...

Үйл явдал2026/05/04

АНУ: Ам.долларын ханш суларч, үнийн өсөлтөд нөлөөлөв

Үйл явдал2026/05/04

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаа...

Үйл явдал2026/05/04

Спирит Эйрлайнс компани дампуурлаа зарлав

Дэлхий нийтээр..2026/05/04

Олборлолт нэмэгдсэн ч Хормузын нөхцөл байдал нефтийн зах зээлд нөлөө...

Дэлхий нийтээр..2026/04/30

Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэ...

Чөлөөт бүс2026/04/30

ChatGPT хэрхэн ажилладаг вэ

Хэн юу хэлэв...2026/04/30

АНУ-ын Төв банкны удирдлагын шилжилт маргаан дагуулж байна

Санал болгох