Тод мэдээ
Гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Гепатитын D вирусний халдвар В вирусний халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусний халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусний халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм.
Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2021/08/27
Шинэ суурьшлын бүсэд олгосон газруудыг цуцалж, НОСК-д шилжүүлнэ
-
Тод мэдээ2022/07/25
УУХҮЯ: Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өсөлттэй байна
-
Тод зураг2020/01/20
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
-
Тод мэдээ2020/09/28
Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газарт ажиллалаа