Дэлхий нийтээр..
Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болж байна
Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж байгаатай холбогдуулан малчид хоршоогоор дамжуулан хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, хурганы махны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, малын бүртгэл, мөшгөх тогтолцоо, мал эмнэлгийн хорио цээр, стандартын шаардлагыг хангуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тусламжтайгаар хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой.
Уулзалтыг Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл зэрэг байгууллагууд хамтран тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уулзалтаар малчин өрх, хоршоологч малчдыг хурганы мах бэлтгэл, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэгч аж ахуй нэгжтэй хамтрах, оролцогчдыг тодорхойлсон түншлэл, зах зээлийн холболтыг бэхжүүлэх үеийн оролцоо, үүрэг хариуцлага, бүтээгдэхүүн, санхүү, хөрөнгө оруулалт, үр нөлөөний урсгалын хамтын ажиллагааны загварыг хэрэгжүүлэх зураглал гаргана.
Мөн энэхүү уулзалтаар хоршоологч малчдыг стандартын шаардлага хангасан мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах зэргээр туршлага судлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Манай улсын хувьд 2023 онд 80.4 мянган тонн мах экспортолсон нь түүхэн дээд амжилтыг тогтоосон төдийгүй булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны түүхий махны экспортын тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор салбар яамтай 50 орчим аж ахуйн нэгж хонь, ямааны түүхий мах экспортлохоор бодлогын гэрээ байгуулаад байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Чөлөөт бүс2020/05/22
МҮОНРТ-ийн "MNB Спорт" суваг, Монголын Хөлбөмбөгийн холбоо хамтран тел...
-
Хэн юу хэлэв...2020/09/08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллав
-
Үйл явдал2026/03/23
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2024/05/15
Англи хэлний Pearson хөтөлбөрийг өргөжүүлэхэд ИБУИНХУ-ын дэмжлэгийг зарцуулна
