Тод мэдээ
Хоёрдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар болжээ

Өнгөрөгч II сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -.9°С, олон жилийн дунджаас 2.8°С-аар тус тус хүйтэн байлаа. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар болсон байна.
Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн 85.3% нь олон жилийн дунджаас 1.1°С –аас 9.2°С-аар хүйтэн, 14% нь дунджийн орчим, харин 0.8% нь дунджаас дулаан байжээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2023/12/25
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
-
Тод мэдээ2021/03/30
С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийд...
-
Тод мэдээ2023/09/20
УЕПГ: Авлига, албан тушаалын 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
-
Тод зураг2019/06/26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь