Тод мэдээ
Харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна
Гол, мөрөн, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг зөвлөе.
Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар
Тод мэдээ
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619 нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тод мэдээ
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өглөө

Тод мэдээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Иймд иргэдийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.
-
Тод мэдээ2020/08/13
Монгол, Германы хамтын ажиллагааны талаар хоёр тал санал солилцлоо
-
Тод мэдээ2021/05/24
Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ
-
Тод мэдээ2025/02/06
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулагдана
-
Тод мэдээ2025/06/19
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
