Өнөөдөр
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Очирбат ажлаа хүлээж авлаа
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ЭМЯ-ны Төрий нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилох шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийг Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар ЭМЯ-ны удирдлагын багт танилцуулснаар Д.Очирбат Төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээж авлаа.
Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй бөгөөд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрүүл мэнд хариуцсан зохион байгуулагч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан. 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байсан төрийн захиргааны болон улс төрийн ажлын туршлагатай нэгэн.
Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан юм.
Өнөөдөр
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Өнөөдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Өнөөдөр
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Тод мэдээ2023/02/09
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 52 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Тод мэдээ2022/11/09
Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги улсад ашиглахыг хүлээн зөвшөөрөв
-
Өнөөдөр2021/04/11
Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна
-
Тод мэдээ2022/05/09
Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ
Сэтгэгдэл