Тод мэдээ
Төр, түмний заяа буяныг даатган Очирдарь шүтээнд мандал өргөлөө

XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.
Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан, бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг гурван тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодитойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.
Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай билээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2023/04/26
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгогдох хөнгөлөлттэй зээлийг эрчимжүүлэх чиглэл өг...
-
Чөлөөт бүс2020/06/18
“Фитнесс эженси” шинэ стандартыг бий болгох зорилготой ажиллаж байна...
-
Тод мэдээ2024/10/04
Компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа
-
Өнөөдөр2023/08/04
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь