Тод мэдээ
Албан тушаалтан "Х"-г үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

Улс төрд нөлөө бүхий этгээд "Х"-ийн орлогын дүн 10 дахин өссөн, мал аж ахуйн үнийн дүнг хэт өсгөж мэдүүлсэн, 177 ба 155 мкв амины сууцууд, орон сууц 1, газар 7, өндөр өртөгтэй байгууламж нь хууль ёсны орлогоор бий болсон нь нотлогдохгүй, их хэмжээний зээл төлж барагдуулсан ч хууль ёсны орлогоор төлөх үндэслэлгүй, хэрэглээний зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр нь цалин, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос давсан байгааг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоосон.
Албан тушаалтан "Х"-г үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2024/08/27
Чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа
-
Тод зураг2022/05/06
Нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна
-
Тод мэдээ2023/07/18
Хаан банк олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танил...
-
Өнөөдөр2022/11/14
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно