Тод мэдээ
Цасан шуурганы улмаас 4 хүн амь насаа алдаж, 110 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ

АНУ-ын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтэрсний улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 15 хүн осгож, 110 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ.
Мөн 2900 нислэг цуцлагдаж, яаралтай тусламжийн мэдээлэл ирүүлсэн 1136 дуудлагаар 12 яаралтай тусламжийн байр ажиллаж байна.
Арктикийн агаарын даралт АНУ-ын өмнөд болон зүүн бүс нутгуудаар дайран өнгөрч байна. Тиймээс 150 сая орчим америкчуудыг цочир хүйтэн, аюулт цасан шуурганаас сэрэмжлүүлж байгаа талаар Мэрилэнд мужийн Коллеж Парк дахь Үндэсний цаг уурын албанаас мэдэгдлээ.
Ням гарагийн өглөө Монтана мужийн хойд болон зүүн хойд бүс нутгуудад цаг агаар 20-40 хэм хүрч хүйтэрсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
Тод мэдээ
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна
Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
Тод мэдээ
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.
-
Тод мэдээ2023/01/19
Зайсан тойруугийн авто замын хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орно
-
Тод мэдээ2022/09/26
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр бол...
-
Тод мэдээ2019/09/26
Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан зөрчлийг арилгууллаа
-
Тод мэдээ2024/06/20
Хан-Уул дүүргийн иргэд төрд бэлтгэгдсэн гурван нэр дэвшигчээ дэмжинэ