Үйл явдал
Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аваргууд шалгарлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж Нийслэлийн ИТХ-ын ивээл дор “Шатар сонирхогчдын 2023 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ий хагас шигшээ шатыг Хурлын Ажлын алба Нийслэлийн Шатрын холбоотой хамтран хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй буюу нийт 18 шатар сонирхогч шалгарсан юм. Шалгарсан шатарчид болон бусад амжилттай оролцсон сонирхогчдод Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар шагнал гардуулж, амжилт хүслээ.
- Эмэгтэй 1-р байр: Б.Энхдэлгэр /Баянзүрх дүүрэг/
- Эрэгтэй 1-р байр: С.Сод-Эрдэнэ /Баянзүрх дүүрэг/
- Эмэгтэй 2-р байр: Т.Нямлхагва /Сонгинохайрхан дүүрэг/
- Эрэгтэй 2-р байр: Ч.Батзаяа /Хан-уул дүүрэг/
- Эмэгтэй 3-р байр: Б.Цэцэгчимэг /Баянзүрх дүүрэг/
- Эрэгтэй 3-р байр: О.Батмягмар /Баянзүрх дүүрэг/
- Эмэгтэй 4-р байр: Ц.Болортуяа /Баянгол дүүрэг/
- Эрэгтэй 4-р байр: Д.Дарамбазар /Сүхбаатар дүүрэг /
- Эмэгтэй 5-р байр: Б.Батцэнд /Сүхбаатар дүүрэг/
- Эрэгтэй 5-р байр: Ч.Алтанхуяг /Баянгол дүүрэг/
Тусгай шагналаар ахмад тамирчин Ж.Жаргалсайхан /Баянзүрх дүүрэг/, Б.Энхтуяа / Баянгол дүүрэг/ нарыг тус тус шагналаа. Мөн дараах иргэдэд улсын аварга шалгаруулах тэмцээнд орох “Эрхийн батламж” гардуулан өгөв.
- М.Энэрэл / Сонгинохайрхан дүүрэг/
- Г.Ганхүлэг / Баянзүрх дүүрэг/
- Ж.Жаргалсайхан /Баянзүрх дүүрэг/
- Д.Энхжаргал /Баянгол дүүрэг/
- Н.Очирваань /Сонгинохайрхан дүүрэг /
- Н.Батмөнх /Сонгинохайрхан дүүрэг/
- Б.Буянмөнх /Баянзүрх дүүрэг /
- Г.Энхбаяр /Хан-уул дүүрэг/
Батламж авсан иргэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор 2024 оны нэгдүгээр сард болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-д оролцох юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2024/11/07
Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-нийг хүртэл түр хааж, бо...
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй хурдан морь унуулж байгаа нө...
-
Дэлхий нийтээр..2022/11/16
Төрөөс иргэн, ААН-д үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/06/28
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг томилов
