Тод мэдээ
Монгол, Бразилийн Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн VI зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн VI зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, бразилийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Эдуардо Сабойей нар хамтран даргалав.
Уулзалтаар Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, тэргүүлэх салбарын талаар ярилцав. Энэ хүрээнд техникийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, уг хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг талууд тэмдэглэв.
Түүнчлэн Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Конгрессоор соёрхон батлуулах ажлыг хурдлуулахад анхаарч ажиллахаа бразилийн тал илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд манай оюутнуудыг Бразилийн гадаад оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах боломж, бололцооны талаар санал солилцов.
Монгол, Бразилийн Хөдөө аж ахуйн яамд хооронд 2011 онд байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар талууд тохиролцож, улмаар талуудын хооронд хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ