Тод мэдээ
Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай

Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
-Сайн унтаж амрах
-Дулаан хувцаслах
-Амны хаалт хэрэглэх
-Шингэн хангалттай уух
-Гараа сайтар савандаж угаах
-Томуугийн вакцинд хамрагдах
-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж: НЭМҮТ
Тод мэдээ
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ

Тод мэдээ
Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Зам хаах: 8 дугаар сарын 29-ний 23:00 цаг
- Зам нээх: 9 дүгээр сарын 1-ний 05:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ.
Судалгааны ажлын хүрээнд ОУСК-ийн эдийн засагч Хавиер Гомез, Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа, үндэсний зөвлөх С.Вандандорж нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, ноолуурын салбарт төрөөс баримталж буй бодлогын чиглэлийн талаар мэдээлэл авсан юм.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, ноолуурын салбарын хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
ОУСК-аас хэрэгжүүлэх уг судалгаа нь Монголын ноолуурын салбарын бизнесийн ерөнхий орчныг нарийвчлан тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.