Дэлхий нийтээр..
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 273 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 113 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 338 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байсан тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2026/01/20
Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн хойш нийслэлийн ...
-
Үйл явдал2020/06/10
“Зөв дадал-Ногоон ирээдүй” аяны хүрээнд 567.5 га талбайн хогийг цэвэ...
-
Дэлхий нийтээр..2021/04/02
Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа
-
Дэлхий нийтээр..2022/06/22
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулз...
