Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 10. Буд гараг. Шувуун хошуут одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр.
Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Бага цасан унах улирал 23 цаг 30 минутад эхэлнэ. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны 12-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг болон Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2025 оны 12-р сарын 04-нөөс 12-р сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Өнөөдөр
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Арваннэгдүгээр сарын гуравдугаар дугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрөн, нууранд мөсөн зах, битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний зузаан 5-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.
Гэсэн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Бага ангийн сурагчдын хичээл цахимд шилжлээ
Нийслэлийн долоон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хичээл өнөөдрөөс /2025.12.01/ цахимд шилжлээ. Харин 6-9 дүгээр ангийнхан энэ сарын 8-наас цахимд шилжих бол ахлах ангийн сурагчдын дунд ханиадны тархалт бага тул танхимаар хичээлээ үргэлжлүүлэх юм.
Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалд "Суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүрэг (Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй)-ийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр, дунд анги 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тус тус цахимаар хичээллэнэ" гэжээ.
-
Өнөөдөр2024/11/18
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана
-
Тод мэдээ2021/12/15
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Тод индэр2021/12/28
Н.Сугар: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 1.5 тэрбум биш,...
-
Чөлөөт бүс2020/06/26
“The Hu” хамтлагийн тоглолт энэ ням гарагт болно
