Тод мэдээ
Мөсний зузаан харилцан адилгүй байна

Гол, мөрөн, нуурын ус хөлдөж эхэлсэн ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд иргэд та бүхэнд зам товчилж гол, нуурын, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Баталгаатай зам, гүүрээр зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдал, хувийн бэлтгэл, аюулгүй байдлаа бүрэн хангахыг онцгойлон анхааруулж байна.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод индэр2020/08/01
УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарлалаа
-
Өнөөдөр2020/10/29
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
-
Тод мэдээ2024/01/08
Сэлбэ голд зөвшөөрөлгүй хөрсний ус цутгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно...
-
Тод мэдээ2023/09/13
Улаанбаатар хот руу тарвага нэвтрүүлэхээр завдсан нийт 123 тарвагыг ЗӨСҮТ-д хүлэ...