Тод мэдээ
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг энэ сарын 2-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.
Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат багтсан бөгөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч, Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр, Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва, Б.Ганхүрэл, Б.Баатарцогт, мэдээгүйжүүлэгийн эмч Т.Санчир-Од болон сувилагч н.Бадмаа, н.Бямбажав, н.Ундармаа, асрагч н.Баасанжаргал нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна.
Эх сурвалж: ГССҮТ
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ